Friday, January 10, 2014

Амсхийгээд нэг хартал...

Утааг эс тооцвол өвөл сайхан болж байнаа. Дулаахан байхад нь дуртай л байлаа, тачигнаад эхлэхэд нь ч дуртай л байна шүү. Ажил ажил гээд гүйж яваад амсхийгээд нэг хартал нэг сар дундаа орчихсон байна шүү. Одоо юухан байхав, 10 хоноод л дулаараад, цаанаасаа урь ороод эхлэнэ шүү дээ. Энэ жилийн цагаан сар эрт болж байгааг хэлэх үү, амсхийх зав өгөхгүй нь ээ энэ нэг сар.


Миний байр эргээд хуучин хэвдээ орсоон. Ажил гээд тав хоног алга болно. Банк орох, хүүхдээ зөөх, хороо орох, аар саар юм амжуулах ажил минийх биш нөхрийнх болсон. Урьд бас л ийм байсан. Том маань амарчихсан, хөөрхий хичээлтэй байхад нь үнэхээр амжихгүй өдрөө хүнээр гуйгаад авахуулчихна. Тэгээд өдөр 1 цагаас хойш орой долоо хүртэл гав ганцаараа өнжинө. Одоо бараг сурчихлаа. Хоёуланг нь өдөржин хамт цоожлохоос эхлээд айдаг байлаа. Саяхан нэг тэгж өнжөөгөөд, одоо бараг л сурчихлаа. Гэхдээ л санаа зовноо. Охин маань нас багадаад байдаг юмуу, саваагүйтээд ингэх вий тэгэх вий гээд айж л байна. Цэцэрлэгээс орой авах хүн байхгүй болчих гээд байгаа болохоор заримдаа гэрт нь өнжөөхөөс өөр алга болоод байна л даа. Цэцэрлэгийн цаг гэж нээрээ үнэн шог байгаам шүү.

Өвөл юм гэсэндээ хальтиргаа гулгаа эрс ихэсчээ. Одоо тэгээд ийм л байдаг хойно доо. Цагаан сарын ажлаа яаж амжуулна даа гэж бодож байна. Ёооё яанаа цагаан сар гээд хэлтэл нөхөр тэгнээ, ёооё ёооё гэж байгаа л өнгөрөөх байх даа гэнээ. Айл юм хойно, сүртэй биш ч цагаан сар хийчих санаа өнгөрсөн жилээс хойш төрөөд байгаа юм.



1 comment:

  1. Жил блогтоо саатаагүй байтал чинь дахиад л цагаан сар боллоо. Нэг цагаан сараас нөгөө цагаан сар хүртэл яасан удаан алга болдог хүн бэ???

    ReplyDelete