Friday, November 29, 2013

Шинэ судалгаа руу дайраад орсон

Миний зовхийг авраач гэдэг өдрүүд болж өнгөрлөө. Зовхины тос дуусаад, таарсанг нь олж авах ч бас лайтай ажил юмаа. Авоны тос уг нь таараад байсан чинь манайд орж ирэхээ болиод... Баахан судалгаа хийсний эцэст Ив рошег жаал хэрэглэж үзье үү гэж бодоод нэг юм авах нь авсаан. Шахдаг оо шиг хэлбэрийн савлагаатай жижиг зовхины тос хэдий ч хушуу нь дээрээ тос гарах нүхээ тойроод 3 шааригтай юм байна.


Би ер нь арьснаасаа үнэн залхжийн. Таарах юм байхгүй. Бага байхдаа аймшгийн диатезтай нүүр, үс толгой бүх бие битүү байж, есөн шидийн юм хум түрхсээр байгаад миний арьс үсний бүтцэд өөрчлөлт орсон байх гэж би бодоод байдгийн. Ямар ч дархлаа байхгүй бие шиг, дархлаа байхгүй арьс гэчихмээр л. Эмзэг, мэдрэмтгий (байнга улайж таталдана) хуурай (холцруутна зарим газраараа) тэгсэн мөртлөө холимог арьс юм шиг байгаан. Хамар тойроод хааяа тослогтоод, тослогтонгуутаа жижиг батга хааяа хааяа гарна. Тэгэхээр юу гэхнүү, эмзэг мэдрэмтгий хэт хуурай холимог арьс гэж хэлэх үү одоо.

Тэгээд арай гэж нэг таарсан юм олж аваад түрхэж байтал, өнөө юмнуудаа дуусгаж амжаагүй шахуу байхад арьс болохоо болиод ирнэ. Дасал болоод юмуу, улирал ч солигддог л байх юм юм л нөлөөлдөг байх. Сайхан арьстай хүүхнүүд чинь гадуур дурын лангуун дээр зараад байдаг деопросс, моносын биомон ер нь юу л байна түрхээд цэвэрлээд гоёороо л байх юм. Би бол байхгүй ээ... Нүд ядарч, хавь ойрын зовхи ч асуудалд орлоо. Сүүлдээ бүр зовхины арьс хуурайшаад, загатнаад ирдийн байна.

Биений арьс бол хаа очиж гайгүй шүү. Элдэв сорви байхгүй. Мэлийсэн цагаан ч биш, бараан бор ч биш бор шаргалдуу арьстай. Энэ л миний жинхэнэ арьс байх даа гэж би хааяа санаа алдан алдан боддог шд. Хэрвээ миний нүүр ийм балай биш, дээр нь багын тэр муухай яр шархны сорви л гэдгийн жижиг жижиг барзгардуу арьс биш байсан бол яг л биеийн хөлний арьс шиг бор шаргал гайгүй сайн чанарын арьс байх байсан даа.

Ийм асуудалтай арьстай болохоор ядахдаа дотроосоо "гэрэлтэх" юм болуу гээд ус нилээн уудаг. Эсэн бусын крем энэ тэрийг чинь түрхэж ч үзээгүй шүү дээ. Чийгшүүлэгч, гел юу байдгийн түрхээд өдрийн тосоо түрхээд хөнгөн пудрддэг. Крем энэ бол хамаг нүх сүв бөглөөд, орой нь угааж арчиж есөн шидээр цэвэрлэж зарим нь ч дутуудаад батга матга нь гарчихын болуу гэж бодоод түрхдэггүй шд. Зун нээрээ Авоны бас нэг шингэн кремний үйлчилгээтэй өдрийн тос байсан юмаа, ёстой таалагдсан. Өдрийн тос шиг чийгшүүлээд амархаан шингэчихдэг. Будсаны дараа зарим нэг өө дарагдчихсан, арьс маань өнгөлөгдүү болчихсон чийглэг харагддаг байж билээ. Одоо эрчимтэй судалнаа, арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийг. 

За арьс арчилгааны талаарх асуудлаа бичвэл нэг иймэрхүү. Зөвлөгөө харамгүй хэлбэл баярлана шүү. Шинээр бүгдийг судалж байнаа гэж, солонгос Liole-г хэсэг сонирхсоон бас, угаагч хөөс, шөнийн чийгшүүлэгч, өдөр шөнийн гелен тос зэргийг хэрэглэж үзэж байна. Нэг л юм дутаад болох биш. Ер нь мань мэт шиг биш, арьс зүс нь хэвийн боломжийн хүүхнүүд, эсвэл манай дүү мэтийн залуухан охид түрхвэл зүгээр юм шиг санагдсан, миний л бодол шүү.

 

2 comments:

  1. Emzeg arisand hamgiin sain ni yapon buteegdehuunuud dee. Sudlaad uzeerei

    ReplyDelete
  2. тиймүү санаандаа авчихая, ойрдоо арьс маань дажгүй л байна

    ReplyDelete