Saturday, October 26, 2013

Охин заяасанд баярлах хэрэгтэй хүмүүс минь

Нэг охин гаргачихгүй яав аа гэсэн хандлага хөвгүүдтэй хүмүүсээс нас ахисан хойно нь гарах юмаа. Эмэгтэй хүүхэд шал өөр юм, элэг нь ээж аавыгаа гээд шал өөр, харин эрэгтэй улсууд бүдүүн баараг дээр нь эхнэрээ л гэх юм гэх хүмүүс бий. Үнэхээр тийм ч байдаг бололтой. Ажлын маань нэг эгч тэгж байхыг сонслоо.
Нөхрийн маань ээж нэг удаа ээжид тэгж хэлж байсан гэсэн.

 Ер нь тэгээд охидтой хүн мэдээжээр өөр байлгүй л яахав. Гол эмэгтэйлэг байдлаа хэзээ ч алдахгүй нь том зүйл юм байна шүү хүмүүс минь. Бурхнаас охин заяасанд баярлах ёстой ээжүүдээ. Намайг яагаад ингэж бичээд байгааг та нар минь ойлгож байгаа. Түрүүчийн хагас сайнд ээж дээр очлоо. Хоол цайгаа нэг юм аялуулаад байгаа бололтой, харин гэр гэж тиймэрхүү. Чийгтэй цэвэрлэгээ хийхгүй хоёр хоноход л ямар болох билээ, харин ээж эмнэлэгт 14 хоногт хэвтсэн, гарч ирээд нарийн их цэвэрлэгээ хийгээгүй нь тодорхой гээд бодохоор ойлгомжтой. Хэсэг сууж байгаад гэрийг нь цэвэрлэж өглөө. Хамаг тоосыг нь арчиж, хогийг нь шүүрдэж, соруулж, шал угаасан. Тоос гэдэг юм л айл гэрийг муухайтуулдаг хойно. Ядахад цагаан тавилга, толь, тв ер нь юу ч байсан арчихгүй л бол халтардчихдаг болохоор арчсан чинь өнгө ороод л ирсэн. Байранд бид шалаа угаахгүй үсрээд л нэг өнждөг бол, байшинд угаахгүй хоёр хоноход л юу болох билээ. Би ч гэсэн цагтаа байшинд байдаг л байсан, ажил хийдэг л байсан, хоёр нялх хүүхэдтэй ч байсан, болоод л байдаг байлаа. Нөхрийн найз нэг удаа, танайх яаж цэвэрлэхээрээ ийм гоё цэвэр, хивс мивс чинь гоёороо байдгийм бэ гэж хэлж байсан гэсэн. Тэрэнд ядаад байх юм байхгүй л дээ, уг нь дор дороо л цэвэр байгаад, нэг нэгнээ хүндэлчихвэл болоо. Бас хүүхдийнхээ хувцсыг, өөрсдийнхөө оймсыг харин ч нэг солих шиг болно доо.Ээж ганцаараа болохоор ядардаг байсан байлгүй, ажлын хажуугаар юун гэр цэвэрлэх манатай. Охин байсан бол шал өөр шдээ, гэр цэвэрлэхэд ээждээ тусална. Түүнээс гадна өгүүлж баршгүй нэг тус байдаг юм байна гэдгийг би одоо маш сайн ойлгож байна. Эрчүүдээ хар багаас нь өөрийгөө хүндүүлдэг, өөрийн цэвэрлэсэн гэрийг нь хүндэлдэг, үнэлдэг, заваан байлаа гээд загнахад охин хүүхэд том хань болж, тус нэмэртэй байж, хамгийн гол нь эмэгтэйлэг байдлаа хадгалж үлдэхэд ихээхэн хувь нэмэртэй юм. Ээж хэдий юм угаахгүй, гал түлэхгүй, усанд явахгүй ч эрчүүд байгаа цагт ээж тв үзэхгүй, ямар нэг шинэ санаа дэвшүүлэхэд манай нөхрөөс бусад нь тоож сонсохгүй, тавилгаа шинэчилье гэхэд ааваас эхлээд загнаад болиулчихна, энэ шүүгээг тийш нь тавия гэхээр загнаад зүгээр байхад чинь яах гээд байгаан гээд уурлацгаана, байхгүйд нь айлын хүүхэд дуудаж гэрийнхээ тавилгыг өөрчилж эвэнд нь оруулж байсан юмдаг. Хэн ч хэзээ ч ээжийг ийм хувцас, тийм цүнх ав, ийм цүнх барилаа, ийм хувцас авахгүй яасын гэж хэлэхгүй, гоё ээмэг цаг аваач гэж бүр ч хэлэхгүй. Сүүлдээ тэгээд сурчихдаг бололтой намайг хэлэхээр яах вэ яах вэ, болж байгаагаас цааш, би тийм юм мэдэхгүй шд гээд л миний амыг таглачихна. Хэрвээ охинтой байсан бол нийлж байгаад цэвэрлэхэд амархнаар гэрээ тохижуулж тэрмуу эрчүүдийг дийлэх байсан тийм үү. Яалтай ч билээ. Хэн хэнд минь буруу байхгүй, тийм үү.   

"Эр улсууд бүдүүн баараг юм. Цэвэрхэн байхад юугий нь арчих гээд байгаан гээд загнаад байхын, чи завтай үедээ ирээд тоос арчиж өгч байгаарай" гэж ээж хэлж байна лээ. Өрөвдөлтэй ч юмаа даа. Өвчин гэж муухай юм.

Энэ олон муухай шалны алчууруудын заримыг нь хаяач, нэг байхад болох биш үү гэсэн чинь, үгүй ээ угаагаад цаанаа тавьчих байж байг гэхийн. Өөрийн ээж байсан бол загнаж байгаад хүчээр хаяад, хуучирсан нүүр гарын алчуурыг нь актлаж зэрэг бууруулчихая гэхсэн. Бас болохгүй юмаа, яалтай ч билээ. Ээж тийм байгаад сурчихсан, би өөр байгаад сурчихсан... Одоо ч тэгээд гарын алчуураар шинэ алчуур тавиад ч нэмэргүй биз, өнөө хэд нь дороо байхгүй болгочихно. Ээж ч бас нэг тийм эмэгтэйлэг цэмцгэр биш, хамаа намаагүй талдаа болохоор ямар сайндаа шалны алчуур дээр тэгж байхав. Мөнхийн асуудал энэ мэтээр л өрнөдөг байх даа. Бэрүүд  өөрийн охин шиг яаж байхав гээд л, харин бэрүүд болохоор, хадам ээжүүд охин шигээ үзэхгүй л дээ угаасаа гэж... нэг тийм зай мөнхөд байхаас ч өөр аргагүй ч юм шиг... 

2 comments:

  1. Sain bichih yumaa.

    ReplyDelete
  2. кк баярлалаа бодож явсанаа л бичдэг юм.

    ReplyDelete