Saturday, November 2, 2013

Сонин сайхан иймэрхүү

Гурав хоног амарна гэсэн чинь гэнэт хийх юмгүй болчихсон мэт санагдаад нэг л эл хуль оргих чинь. Ингээд нэг өдөр нь унтаад идээд өнгөрөх шив. Энэ байдалдаа амархаан дасаад ажилдаа ороход эвгүй байна байх даа. Гэхдээ хийх юмтай, хэлэх үгтэй байх шиг сайхан юм алга өө.


Сэтгэл санаа яахав завгүй гүйгээд л байна. Ер нь тэр хайр майр нь байгаа ч юмуу үгүй ч юмуу мэдэх сөхөө ч алга. Тэр талаар бодох ч завгүй байгаа юмуу, угаасаа бодох ч хүсэлгүй байгаа юмуу, жив жирийн л байгаад байгаа нь гайхмаар... Завгүй гэдэг нь энэ ч юмуу, ажилдаа сатаараад энэ юм байлгүй л гэж бодож байна. Ажил гэснээс асар таалагдаж байгаа. Сүртэй ядраад цухалдаад байхгүй. Өмнөх ажлаа муулаад яахав, гэхдээ энэ ажлын маань хажууд бүтэц, үйл ажиллагаа, явагдаж байгаа байдал, бодлого энэ тэр нь хүүхдийн тоглоом шиг л байжээ. Адаглаад зөвхөн манай газрын манай өрөөнийхний хүний тоо хуучин компанийн нийт ажилчдын тоотой тэнцүү. Гэхдээ гаргадаг бүтээгдхүүн нь дутахгүй нэр хүндтэй олны танил байсан шүү бас. Манай экс боссууд маань залуухан учраас туршлага яалтчгүй дутдаг байсан байх, бас тархи толгойгоо цэнэглэж, гүйлгээ ухаан сайн гаргахгүй бол зах зээлд тийм онцгой бүтээгдэхүүнгүй, нийтлэг л нэг бүтээгдэхүүн байсан болохоор эвгүйтвэл уначих гээд байдаг байсан л даа. Хүн сурч дуусдаггүй хойно, одоо ч олон зүйлд суралцсаар л байна. Хуучин ажлаасаа сурсан олон чадвар зүйл маань одоо тун их хэрэг болж байна.

Өрөөний маань хүмүүс их таалагдсан. Хэнээс ч юу ч асуусан зөвлөөд л, заагаад л. Цаас устгадаг машин гацсан чинь хажууд байсан залуу шууд босч ирснээ аан болчихсон юм уу гээд л. Баримт шүүх тал дээр нэг охин бас зөвлөөд л. Хажуугийн  менежер эгч гадуур их явдаг, орж ирэхээрээ ширээнийхээ бид гуравт л кофе печень чихэр тараагаад л. Доогуур гүйж яваад ирэхэд ширээн дээр байсгээд л хоёр чихэр тавьчихсан байна, нэг нь л тараадаг бололтой. Юм асуухаар дуугарч өгдөггүй хүмүүс байдаг шд, гэтэл үгүй юмаа. Эд нар ер нь бүгдээрээ шинэ хүн гэсэн шиг л халамжтай санагдаж байв. Ажил тал дээр бол сэтгэл асар хангалуун байна аа. Хурдан жинхлэх юмсаан тээ.

Цаг агаар сайхан байна аа, өвөл болохгүй юм шиг аашилж байх чинь. Өмнө нь өдийд тачигнаад аль хэдийн өвөл болчихсон байдагсан. Цаг өөр болжээ. Би 10 сарын дундуур төрсөн, төрсөн өдрөөр минь голдуу цасан шуургатай байдаг, төрсөн өдрөө тохиолдуулж өвлийн хувцас авахуулдаг бас ч гэж тултал нь явж байгаад авахуулж байгаа шүү, тэгээд шууд маргааш нь өмсдөг байсандаг. Гэтэл уур амьсгал үнэхээр өөр болж. Ийм байвал сайн л биз, тийм үү.

Номер 1-т ёолк засах тийм сайхан уу. Номингийнхон Их дэлгүүрийнхээ урд модоо хар эрт засчихдаг нь огт таалагддаггүй юм. Өчигдөр тэд зассан, орой нь нээлтээ хийсэн л гэсэн. Өнөөдөр өглөө би тэрүүгээр явсан, гадаа харин бараг л бороо хэд дуслаад авна лээ. Үнэхээр зохимжгүй байгаа биз дээ.
Энэ со кинонууд бүтэхгүй ээ нээрээ. Нэг балай авгай, нэг элэг эмтрүүлэх зорилготой бяцхан хүүхэд, нэг эерэг дүрийн хүүхэн, нэг сөрөг дүрийн хүүхэн, нэг балай толгой нь эргэсэн залуу, нэг уйланхай залуу, нэг лаг залуу, нэг бүтэл муутай, эршүүд бүдүүн баараг эмэгтэйн дүрүүд заавал байх юм. Охидоос дутахгүй стильтэй, яриа хөөрөөтэй, унжийсан туяхан залуусыг нь харахаар л ой гутаад байдгийшд.  За тэгээд үзэхгүй л байвал болоо бишүү дээ, үзэх хүмүүс нь үзэж л байхаас.


No comments:

Post a Comment