Monday, November 18, 2013

Ээ дээ, энэ миний логик сэтгэлгээ юу

Ээ дээ, энэ миний логик сэтгэлгээ юу. Одоо логик л гэж хэлье дээ. Ямар зөн мэдрэмж гэлтэй биш. Гэхдээ ч бас зөнтэй, өндөр мэдрэмжтэй байх ч гэж боддогийн, заримдаа. Тэгээд аягүй даруухнаар, за юун зөн мэдрэмж, логик сэтгэлгээ л байлгүй гэж өөртөө хэлээд өнгөрдөг юм.


Эмэгтэй хүн угаас зөн билигтэй гэдэг, үнэн. Үр хүүхэд, хань ижлээ бол шууд мэдэрдэг юм гэсэн. Харин би үр хүүхдээ ч одоогоор мэдрээд байх ноцтой юм болоогүй л байна л даа. Гэхдээ ямар нэг үйл явдлыг зүгээр л дотроо таагаад бодчихдог шд. Одоо юу гэмээр юм дээ. Жишээ нь, аавын утас, ээжийн утас дуугарахад наадах чинь тэр байхаа гээд л таачихдын. Энэ гэхдээ ямар ч зөн билиг биш шүү, бурхан минь, буруугаар ойлгов. Зүгээр л логикын асуудал. Зүгээр л дотроо тэр нэг хүн аав руу ярих гэж байсан юм шиг, ярих болсон доо гэж бодсон ч юм шиг, тэгээд л бодогдчихдог юм. Бас тэр хүн юуны тухай ярих гэж байгааг хааяа таачихна. Тэр хүн юу өгөх гээд, юу гуйх гээд, яах гэж уулзах гээд байгааг заримдаа логикоор нь бодоод мэдчихнэ. Үүнийг одоо зөн гэх үү, үгүй биз дээ. Нөхөр заримдаа 20, 30 минут саатмагц, заримдаа юу ч бодогдохгүй, ажил ихтэй, хурал сунжирсан гээд үнэн итгэлтэй бодогдоно, тэр үед тийм л байна. Заримдаа гадуур явчихлаа гэж бодогдоод болох биш тэгээд залгангуут үнэн байгаам чинь. Ажлын тал дээр байна, энэ газар руу явмааргүй санагдаад, уулзалт үнэндээ л амжилтгүй болох юм шиг санагдаад байвал очихгүй. Харин амжилттай, нэг л бүтэлттэй болмоор санагдвал гүйгээд очно шүү дээ, тэгээд л бүтээчихнэ. Ажлаа хугацаанд нь хүлээлгэж өгөхгүй ч юмуу, эсвэл утсаа тас салгаад алга болдог нөхдүүд байнаа, тэднийг бол өмнө нь барагцаалчихдаг юм өө. Энэ ажил нэг л бүтэлгүйтэх тийшээ хандах гээд байгаам шиг санагдаад суулгахгүй дээ.
За за нурших аа болъё. Юу ч биччихэв. Гэхдээ миний сонирхож, ажигладаг зүйл л дээ, энэ. Сониноос би түрүү жил Аура төвд оношлуулав аа. Яахав, санаанд ормооргүй зүйлүүд зөндөө хэлж байна лээ. Бодол уншаад ч байгаа юм шиг. Харин намайг шууд, чи удган уу гэж авдгийн. Би ч нүдээ томруулаад л Үгүй гэлээ. Тэгвэл аль нэг удамд чинь удган байсан уу, эсвэл одоо байна уу гэхээр нь Үгүй л гэлээ. Үгүй л юм чинь. Тэгсэн чинь, чи нилээн өндөр мэдрэмжтэй хүн байна шүү. Чиний бодож явдаг зүйл чинь биелдэг, чи аливаа зүйлийг маш өндөр мэдэрдэг хүн байна, үүнийгээ сайн зүйлд ашигла, битгий гутранги үзэл гаргаад, муу юм төсөөлж бодоод бай. Тэр муу юм бүхэн чинь биелнэ шүү. Сайн юм бод. Аз жаргал, амьдралдаа энэ мэдрэмжээ ашигла гэж хэлсийшд. Эмэгтэй хүн бүр өндөр мэдрэмжтэй гэдэг болохоор би үүнийг хэвийн хүлээж авмаар ч юм шиг. Гэвч, миний жаахан охин байхаасаа унтахын өмнө нүдээ аньж, мөрөөдөж, төсөөлж байсан амьдрал, хайр, минь тэр чигтээ биелсэн болохоор үнэний хувьтайгаар хүлээж авмаар санагдсан шүү.
Одоо би дандаа сайн зүйл бодож, жаахан охин байсан шигээ сайн сайхан аз жаргалыг мөрөөдөж төсөөлж, хайртай хүмүүстээ сайн сайхныг хүсч, ирээдүйдээ итгэлтэй алханаа.  

5 comments:

  1. Аура төвийн талаар сонирхох гээдээ хө, тэнд яг юун дээр үндэслэж ямар багаж тоног төхөөрөмж хэрэглэж энэ бүх зүйлийг хэлээд байдгийг оношлуулсан хүний хувьд хэлж өгөөч.

    ReplyDelete
  2. neg pc bna lee ternees holbootoi uzuurtee havchaartai utasnuud bsan bh.ter tus bureer huruu havchina. nogoo tald neg uzeg shig yum bsan bhaa teruugeeree gariin tsegud deer daraad bsan. pc.d neh program bh shig. bas medeelel oruulaaf bsan etsest ni hunii zurag garaad ergen toiron energiin burhuul en ter garaad. teriig unshaad heleed bsan. gar utsaaraa bichej bga bolhooroo ingeed bichlee. harin suuliin uyd orost tom delgersen luivar itgeh hereggui gd l yariad bna le. hen medhev e

    ReplyDelete
  3. hun burt l baidag suuri medremjuudiig l bicheed baigaa eum shig sanagdahiimdaa.

    ReplyDelete
  4. тийм ч байх дөө. бүх хүнд байдаг л байлгүй. тиймээс ч логик сэтгэлгээ гээд өхөөрдөж гэх юмуу хошигнож гэх юмуу бичсиймөө

    ReplyDelete