Thursday, November 15, 2012

Ханиадтай тэмцэх нь

Ханиадны эхний шинж тэмдэг илэрмэгц миний авдаг арга хэмжээнүүд:

Байнгын бэлэн байдалд байдаг аньс юмуу чацарганаа /аль байгааг нь/ буцалсан усанд хийн хандалж халуунаар нь уудаг.

Аарц байвал оройдоо буцалгаж уудаг.



Хүүхэд ч бай, хэн ч бай хар шөл хийгээд сармис, сонгино, цагаан гаа, перц хийгээд уулгадаг. Хүүхэд ханиад хүрэхэд ухаан алдчихдаг болохоор голдуу хүүхэддээ хийж өгдөг. Ер нь өөрөө ч, нөхөртөө ч жаахан бие сулраад, ядраад байвал хийгээд уучихдаг. 

Тэгээд ханиадыг нь ажиглаж байгаад өөрөө бараг эмээ тааруулаад авчихыг боддог. Болж өгвөл эхлээд шууд антибиотек өгөхгүй. Кофлет-д хүүхдийн хөнгөндүү ханиад дарагдчихдаг. Гэхдээ дээрх аргуудыг давхар хэрэглэхгүй бол юу юугүй цээж рүү нь орчих гээд байдаг, энэ сүүлийн үеийн ханиад чинь.

Дагавар болгоод витамин С, кальци хоёр усаар заавал авч өгдөг. Ханиад бүр гайгүй хөнгөн байвал Чигатуссин юмуу читамон өгдөг, гэхдээ энэ хоёр хэт чихэртэй учир, чихрийн хордлого гарах гээд байдаг, тийм болохоор удаан уухгүй намдчихна гэсэн тохиолдолд өгөх хэрэгтэй.

Хэрвээ тархи толгой өвдөөд хамаг бие шархирч хатгаж чимчигнэж өвддөг, гэхдээ нэг их нус нулимс болохгүй тийм нэг ханиад хүрвэл дандаа найруулж халуунаар уудаг зүйлүүд зүгээр санагдсан. Жишээ нь би 2 Goldrex аваад авсан даруйдаа өдөр нэгийг нь, орой унтахдаа нэгийг нь уугаад өглөө нилээн сэргээд ирлээ. Хажуугаар нь нимбэгтэй халуун байхуу цай уусан, сүүтэй халуун цай уусан, байнга бүлээн буцалсан ус уусан, толгойны эм уусан, өнөөх хар шөлөө хийж уусан, охиныхоо ууж байсан чигатусин уусан, аа нээрээ халуун аньс хамгийн түрүүд уусан юм байна. Энэ мэтээр ханиадтай тэмцэлдээд л байж байна даа, гэж.

Аа тийн, хальт мульт цонхоо ээлжилж онгойлгож цэвэр агаар оруулж байгаа. Тэгэхгүй бол энэ гэрийн агаар хэд хэдэн хүний нуль нян вирус, тоос тоосонцороор дүүрчихсэн байгаа л даа...

No comments:

Post a Comment