Wednesday, April 24, 2013

Миний "спорт"

Би ахлах анги, оюутан байхаасаа ч юмуу, "Францын гоо сайхны нэвтэрхий толь" гэж эгчийн номыг өөд уруугүй уншдаг болов. Тэрнээс олон юм сурсан. Нэг бүлэг нь эрчүүдийг урхидах тухай ч билүү, гэхдээ тэрийг нэг уншаад л нэг их тоогоогүй ккк.
Би хэзээнээсээ туранхай, шувтан маркийн байлаа л даа. Гэхдээ гар хөл гайгүй урт, тэгэхээр ерөнхий урт богинын пропорци бол гайгүй. Тэр үедээ өөрийгөө ингэж дүгнэлээ.


Тэгээд хүзүүгээ сунгах дасгал хийдэг болов. Тэр нь хоёр тийшээ байдгаараа далийж, чихээ мөрөндөө хүргэхээр тэмүүлэх. Сунасан юмуу яасан юм бүү мэд. Бас зузаан ном толгой дээрээ тавиад л явж өгдөг болов. Эрүүн доогуур өвдөөд эхэлдэгийн, тэр нь эрүү хүзүүний булчин ажиллаж байгаа бололтой, бас зүгээргүй үр дүнтэй байсан байх. Аа тэрнээс бүр өмнө, ээж гэдсээ тат гэж хэлсээр байгаад байнгын шахуу гэдэс татаастай байгаад сурчихсан байсын байна. Харин явдал жаахан онцгүй байсан байх, өлмий нилээн хоёр тийш гишгэнэ, одоо ч хэвээр байх өө бараг. Тэрийгээ засах гэж гүймөн их оролддог байсансан.

За тэгээд өндөр болох найдвар тасарсан байхад чинь гандан буурахгүй сунгалт хиймэр болов. Харин онцгүй юм нь биеэ нэг их халаадаггүй хийдэг байсан, тэгэхээр ямар юмны сунгалт байхав. Гэхдээ муу ч гэсэн дасгал хийгээд ирэхээр бие хөнгөрөөд, цэгцрээд сайхан болох шиг санагдсан, биеэ барьсан свитерэн цамц, жинсэн богино өмд өмссөн өдөр нэг тийм мэдрэмж төрж билээ.
Тэр үед бас гар дээр суниаж эхлэв. Дасгалуудаа хиймэр аядсаны дараа ямар ч байсан гүрийгээд 10 суниачихдаг байсан. Тэрнийх юмуу харин цээжин бие мөр гайгүй болсон юм шигээ. Тэгээгүй байсан бол улам сулраад арьс нь унжчихсан байхгүй юу. Гар дээр суниахаар цээж голдуу хөгждөг ч бүх бие чангардаг юм шиг санагдсан. Аа бас нээрээ мөрний дасгал гэдгийг дээрх номноос харж хийдэг байсын байна. Тэр нь гараа алдалж байгаад тэр чигээр нь хий эргүүлэх. Мөр ямар ч байсан аймар чилж өвддөгийн. Нөлөөлсөн л гэж боддог шд.
За ингээд оюутны карьер дуусаад ажлын карьер эхэлснээс хойш дасгал гэдгийг таг мартав. Дараа нь маматай болчихоод гэртээ хардаг байх даа гэдэс гүзээгээ унжихаас айж гэдэсний булчингаа чангаруулах гээд үзэж тарав. Гэхдээ нэг их шалиагүй, ядраад. харин аажмаар суниаж эхэлсэн шүү. Өнөөх шувтан бие чинь дасгалынх юмуу, төрөлтийнх юмуу гэдэс гүзээ сайхан татагдсан мөртлөө гэдэсний дээд доод хэсэг дажгүй болоод ирсэн шүү. Тэгээд бас ажил гээд хаяв.

Дараа нь охиноо хардаг байхдаа бас хальт хийсэн. Харин одоо энэ өвлөөс эхлээд хийж байна. Өнөөх цээж илт чангараад сайхан болоод ирэв. Гэдэсний таталтын хамгийн хөнгөнийг нь харин ч нэг хийж байгаа. Ер нь юм юмны дасгалыг жаахан жаахан хөнгөнөөр хийгээд л байгаа. Үр дүнгүй байна гэж байх ч үгүй. Байж л таараа гээд үзээд байна даа. Ер нь бас хөгширч байгаан байлгүй, гоё болох ч яахав, хөдөлгөөний дутагдалд л орохгүй байя гэж бодов. Ер нь хэн ч тогтмол идэвхитэй 20 минут дасгал хийх, эсвэл сагс тоглох, эсвэл гүйх, эсвэл цэвэр агаарт алхаад байхад л болно, тэгвэл зүрх судасны өвчин (өнөөх айхтар зүрх болон даралт ихсэх багадах шүү дээ) чихрийн шижин гээд л аймар аймар өвчнөөс чинь урьдчилан сэргийлдэг гэнэ билээ. Үүнээс өөр спортын ямар ч үнэр байхгүй л дээ, надад. Дасгалуудаа тогтмол цагт, аль болох ганцаараа байхдаа хийвэл төвлөрөөд гоё байдаг. Ганцаараа байх боломжгүй үедээ, 00 юмуу нэг өрөөнд ороод хийчихдэг. Болохгүй бол товчлоод хийнэ шүү дээ, бас заримыг нь хийхгүй хөнгөн маягаар. "Эртний төвдийн залуужуулах нууц жор"-ыг дөнгөж аваад эхний хэдэн хуудсыг уншлаа. Гүй тэр хүмүүс ид шидийн аргаар л тураад, эрүүлжээд, залуужаад, үс нь ургаад л бууралтсанууд нь цайраад л, үрчлээ энэ тэр нь арилаад л. Тэнд байгаа дасгалууд тийм ид шид үү гээд сонирхлыг татаад л байна.

4 comments:

  1. энэ доор яагаад дахиад гараад унаваа. эдээрээ оролдвол эвдэхийн цондон гэж... загвараараа өчнөөн оролдсоны эцэст ийм юмтай үлджээ. мэдэх хүн байвал хэлээд өгөөрэй. layout руу ороод устгах гэхээр болохгүй байна

    ReplyDelete
  2. нээрээ нэг дасгал хийе гээл бодоод явахым, яг өнөө оройноос хийя аа

    ReplyDelete
    Replies
    1. хий хий, хийгээд дараа нь ямар байна хуваалцаарай

      Delete
  3. Би бас " Төвдийн залуужуулах нууц "-ийг уншаад дөнгөж эхэлж байгаа гэхдээ дасгалынх нь талаар унших арай л болоогүй л байна.

    Чиний бичлэгийг уншаад шууд явж хэд хоног хийгээгүй дасгалуудаа хиймээр санагдав. Би яг чиний л хийдэг дасгалуудыг хийдэг юм байна :)

    ReplyDelete