Monday, November 18, 2013

Ойрын үеийн бодлууд

Сэтгэл санаа ер нь цэгцэрсээн.  Аав ээж бас австрали руугаа явчихсан. Олон зүйл бодогдож олон мэдрэмж төрлөө.
1. Амьдрал хэцүү юм даа. Энд миний аав ээж хоёр дүүгийн минь буянд австрали гэдэг орон руу явах гэж хөөрцөглөөд, үр хүүхэд, хамаатан саднууд нь сайн яваарай гэж үдэж, ерөөгөөд л. Өвлийн хүйтэнд +30 хэмтэй газар очоод 2 сар болчихоод ирнэ. Тэгээд яанаа, цагаан сар болоход дөнгөж 14 хоногийн өмнө ирэх нь, ирээд бөөн ажил давхцах нь эн тэр гээд л явлаа.


 Нөгөө талд цоглог сайхан ажлаа хийж явсан нөгөө ээж ингээд бие муутай болчих гэж. Хөнгөн ч бай харвасан л бол гамтай хянамгай л байхгүй бол эргээд муудаж дахихдаа амархан гэж хүн болгон л хэлэх юм. Ямар олиг байхав дээ, ажлаа хийгээд хамт олонтойгоо хөөрцөглөж явсан хүн, ингээд хэдэн сарын акттай гэртээ суугаад, групп тогтоолгох гээд байж байдаг...

2. Би одоо байдаг чадлаараа уярсан, инээсэн, хайлсан, эрхэлсэн, зөөлөн хүн байна гэж бодож байгаа. Эр хүн чинь ийм л эмэгтэйд дуртай гээд олон газар бичсэн байна, олны үг ортой байх гэж. Энэ талаар жичдээ нэг бичнээ, энд холиод дэмий.

3. Алсын хараа гэж айхтар үг байна. Алсын хараатай амьдрах л хэрэгтэй, хэрэгтэй ч биш бүр ёстой юмаа. Би лав аягүй их юм боддог шд, алсын хараатай зарим нэг эр хүнээс чухам илүү ч байж магад шөө. Манай ээж эмнэлэгтээ үзүүлэх гээд нөхрийн завыг хараад л, чааваас. Тэгсээр бараг долоо хоног өнгөрлөө. Дүү нь өдөр өнжихгүй ажилтай тул нөхрийг л харах юм. Харин аав жолооч биш, машин барьж чадахгүй. Үгүй хар залуугаараа трактор барьдаг байсан юм байж, яаж ийж байгаад жолооны курст суугаад, суусан хүн чинь машин сэтгээд авна биз дээ. Авсан байсан бол өдийд ингэж ажил төрөлтэй хоёр хүүхдээ царай алдаж суухгүй шүү дээ. Эмнэлгээс гарах өдөр нь хоёр машин хоёулаа явдаггүй өдөр таараад, хамаатны нэг эгчээ гуйсан шд. Манай /өөрийн/ аав дээр үед нэг зун үе мөч нь хавдаад өвдөөд, машинаа ч барьж чадахаа байгаад, ийш тийш хөдлөхдөө үүрүүлдэг, хэвтрийн хүн болов оо. Ах дүү хоёр жолоонд суугаагүй, нас нь гүйцээгүй байлуу даа, хэдэн дүү нараа гуйгаад эмнэлэг явсан. Тэгээд аав бодсон гэсэн, насны эцэст яг хажууд байх хүн ээж юм чинь жолооч болгоод авдаг хэрэг, юу ч болсон байсан хэрэгтэй гээд, тэгээд ээж одоо жолооч шд. Нэг их барьдаггүй ч гэсэн нохой хамартаа хүрэхээр усч гэдэг биз дээ. За тэгээд алсын хараа гээд ярихад одоо бидний үе өөр. Үл хөдлөх хөрөнгө цуглуулахад гэмгүй. Гэхдээ боловсролыг 1-рт тавина. Тиймээс 7 настай хүүд минь ч юмуу, 2 хүүхдэд минь ч хэрэг болох, үнэ цэнээ алдахгүйгээр нь үл хөдлөх хөрөнгө авч хадгална. Эцэст нь тэрийгээ өгнө үү, эсвэл тэрийг нь үнэлж байгаад боловсролд нь зарцуулна уу, тухайн үедээ шийднэ.Ямар ч л байсан амьдралд минь хэрэгтэй.

1 comment:

  1. Алсын хараатай амьдардаг хэрэг ээ

    ReplyDelete