Saturday, August 3, 2013

Өөртөө дургүй хүрч байна

Өөртөө дургүй хүрч байна. Үнэхээр ганцаардаж байгаадаа дургүй хүрч байна. Яг ганцаардсан үедээ юу ч хийж чадахгүй байгаадаа дургүй хүрч байна. Тэгсэн мөртлөө ганцаардаагүй үедээ энэ талаар хэзээ ч боддоггүй, бодох ч дургүй дээ дургүй хүрч байна. Цөөн хэдэн найз минь яг надтай адилхан шоу цэнгээн хэсээд явдаггүй л дээ. Гэтэл үе үе зад шоудмаар санагдах юмаа бас. Гэвч адилхан стилтэй хүмүүс эргэн тойронд байгаа тул хонх нь дуугарахаар дамар нь таг гэгчээр нэг бол би, нэг бол тэд болдоггүй учраас өөртөө дургүй хүрч байна.

Бүх юманд дургүй хүрч байна, асгартал уйлмаар байсан ч уйлж болохгүй байгаадаа дургүй хүрч бачимдаж байна. Өөртөө итгэх итгэл навс унасанд гомдож байна. Тэрний үсчин орж үсээ янзлуулал даа гэсэн аргадаж хэлсэн үг нь хүртэл тас зөрөөд гэртээ бүгмээр санагдтал дургүй хүргэж байна. Гараад гүймээр байгаа ч болохгүй зүрхлэхгүй байгаадаа дургүй хүрч байна. Энэ амьдралд яаж амьдрах ёстой вэ...  Хүмүүстэй уулзаж, хэнтэй ч хамаагүй танилцаж, гадуур алхаж, залуу охин шиг л эрхэлж баясч, дэрвэж гүймээр байхын, даанч тэгэх зориг зүрх хүрэхгүй байгаад уур хүрэх шиг. Тэгсэн мөртлөө ийш тийшээ гарах, явах, шоудах үе ирэхэд заримдаа явах ч дур хүрдэггүйдээ дургүй хүрч байна. Энэ бүхэнд хэн нэгэн буруутай биш, хэн нэгэн намайг ганцаардуулаад, сэтгэл зүйн болон биеийн эрх чөлөөг минь боогоод байгаа ч юм биш. Зүгээр л би өөрөө өөрийнхөө учрыг ололгүй зөрчилдөөд  байгаадаа дургүй хүрч байна. Энэ яг юу вэ...


3 comments:

  1. uuriinhuu uuriig ingej gargaj bgaa chin mundag yumaa. bi ch bas ih gantsaardaj bn. uneheer saihan showdmaar bn, gehdee manai nuhur namaig oilgood ohinoo haraad namaig showduulahgui bgaa n' uneheer hetsuu bna kkk eruusuu l neg saihan galzuurtlaa uuriinhuuruu uuj hashgirch usermeer bn, neg oroi ch boltugai.

    ReplyDelete
  2. bi gadaadad surdag yuma. Geree ih sanaj, guniglaj, bas ih uildag baisan. Gehdee gutral gunig, gantsaardlaas avrah zuil bdgiig medsen. Ter bol sain nom. Durtai zuilee hii. Sain nom chamd hamgiin sn nuhur bolj chadna. Chi uuruu ch medelgui uram zorigtoi bolj, uuriiguu golj, ihiig surahiig hicheeh bolno. Setgel chin hetsuu bhad uilj chadahgui bga ch bichij chadaj bn gedeg chinii hamgiin tom davuu tal. Uitgar gunig, surug buhniig setgeldee blgaad bj bolohgui shu de. Chi ih zorigtoi yum. Amjilt!

    ReplyDelete
  3. Chimegblog - охиноо нөхрөөсөө өөр хүнд өгөх боломж байхгүй юу... манай нөхөр болохоор гараач ээ гараач гээд л байдгийн, гол нь би өөрөө нэг л гармааргүй санагдаад, яг гармаар санагддаг нь маш цөөхөн, жилдээ л 2-3 юмуу хаашаа юм.

    анони - тийм шүү ном үнэхээр сайхан тайтгаруулж, хамаг сэтгэл уудлаад болохгүй бүхнийг гаргаад хаячихдагийн. Харин заримдаа номоо ч барьж авмааргүй болтол дургүй хүрдгийнмаа. тэгж байгаад ганц хоёр хоноод ирэхээрээ аяндаа ном хайгаад өөр зүйл хийж байгаад бүр мөсөн тайвширдаг, баярлалаа

    ReplyDelete