Thursday, August 22, 2013

Хувцаслалтын тухай бодол

Нэг удаа манай найз, солонгосоос ирсэн ёстой гоё жинсэн өмднүүд зарж байна, надаа даанч таарахгүй, чамд гоё таарна гэхээр нь үзье хүрээд ир гэлээ. Ямархуу юм гэсэн чинь гоё гоё өмднүүд. Тэгэхээр нь шулуундуу, доогуураа үл ялиг нарийссан, бага зэрэг дүүжиндүү (за энэ ч яахав, болохгүй бол хасуулчихна) нэг тийм даруухандуу мөртлөө чансаалаг өмд авах гээд бодоод байсан тэрэн шигээ санаад, асуулаа. Шулуун уу? Шулуун. Яг гоё жинсний өнгөтэй юу? Тийм.  За үзлээ. Тэгсэн ямар өмднүүд байсан гэж бодноо.


Нэг бол хөндлөн гулд цайралтан хээтэй, халтардуу, нэг бол урд хэсэг нь тэр чигээрээ цайрсан алаг. Шар, ногоон туяатай эн тэр... Тэгээд миний бодсон шиг нарийндуу биш, өргөн талдаа (эрчүүдийн өмд шиг) өмднүүд байна. Хөөх надаа зохих ч үгүй, таарах ч үгүй, сонирхол татдаг ч стайл биш байна гэсэн чинь яагаад гээд найз минь гайхаад, Гоё л байгааз дээ, пүүзэн дээр өмсвөл гоё шдээ гэв. Би пүүз өмсдөггүй, гэсэн чинь Яагаад? Яахав дээ...

Хүн хүний сонирхол өөр хэдий ч үнэхээр өөр стильтэй зураач юмуу рок од биш л бол эмэгтэй хүн байна дээ жаахан дэгжиндүү байх хэрэгтэй биз дээ. Пүүз жинс өмсөөд паарайгаад байхгүй, гэхдээ бас хэт өндөр гутал өмсөөд өвдгөөрөө нахис нахис гээд явах хэрэггүй л байхгүй юу. Пүүз жинсийг залуухан охид байнга өмссөн ч гоё харагддаг бол маниус байнга өмсөх бас онцгүй ээ. Ер нь тэгээд хараад байхад нас ахих тусам цаанаа даруухан мөртлөө чанарлаг юм өмсөх гээд байдаг болчиходогийн биш үү. Мэдээж бас гоёлын дэгжин ганган гангараанууд шүүгээнд заавал байх ёстой...

Брэнд шүтдэггүй л дээ, би. Мэддэг ч үгүй. Миний сонирхол тийм. Гэлээ гээд навсайх ч эрхгүй нийгэмд амьдарч байгаа мэт санагдах юмаа бас. Заримдаа юугаа ч өмссөн яадгийн гэж хэгжүүрхэх бодол төрнө. Гэвч эмэгтэй хүний төрөлх зангаасаа болоод гангармаар санагдана. Шоппинг хийгээд үхтлээ юм цуглуулмаар үе үе санагдана. Тэгээд юм худалдаад авлаа гэхэд тэгтлээ кайф төрөхгүй. Нөгөө өс хонзон өвөртлөөд явж явж эцсийн мөчид өшөө авахад санаа нь тэгтлээ амардаггүй. Тэгээд яг хүссэн зүйл нь биш байж гэдгээ ойлгож, өшөө авах нь ямар ч утгагүй тэнэг юм гэдгээ дараа нь ойлгодог шиг гэх үү дээ. Шал сонин юмтай зүйрлэсэн үү... Нээрээ л тэгдэг юм. Энийг өмссөн ч яалаа, байсан ч яалаа гэх бодол төрөөл... Гангарах өвчин охин байхаас байсааан байсан. Гэхдээ оюутан байх, ажил дээр гарах, хурал уулзалт, цуглаанд очих мөчид анх нүдэнд туссан тэр нэг мэдлэгтэй, тэр нэг орчуулагч, тэр нэг дайчин эгч нарт ухаанаараа өөрийн эрхгүй ялагдсаар байгаад надад хувцас хунар, үнэт эдлэл сонин биш, бөндгөр дотор байгаа зүйл л сонин болчихсон юм.

Ер нь бол хувцсаа сонгохдоо л жаахан мэдрэмжтэй хандчихад л болоод явчихдагийшд надаа бол. Аль дээр үед 20 мянгаар цамц авч байв. Богино пөмбөгөр хөөрхөн торон ханцуйтай, урд хэсэг даруухан ч нуруун дээрээ торон эрвээхийтэй. Классикдуу ч юм шиг, ганган ч юм шиг, урдаас нь харвал даруухан энгийн мөртлөө хойноо хамаг юм нь оршдог нууцлагдуу эрхэмсэг санагдаал авчихсан. Юбкан дээр өмсөөд гангарч болох, жинсэн дээр өмсөөд чөлөөт  стайл бий болгох боломжтой. Гэтэл 20 мянгаар зүгээр нэг подвольк ч юмуу байдгаараа энгийн хувцас л авна биз дээ. Үүнд л эмэгтэйчүүд бидний шоппингийн учир утга оршдог биз ээ. Хайнга хандаж болохгүй л дээ бас... Найзын үзүүлсэн өмдийг би тэдэн төгрөгөөр авч байхаар өөрийнхөө хүссэн гоё өнгөтэй нарийндуу жинс дараа нь авчихсөөн, яг өөртөө зохисон таалагдсаныг... 

1 comment:

  1. Найзын үйлдэл бол бараагаа зарах гэсэн санаа эсвэл өөрт нь таалагддаг хувцаслалтын нэг байх.

    ReplyDelete