Saturday, November 10, 2012

Нэг хүнд нэг хүн ингэж зөвлөжээ

 cekc.mn сайтыг хааяа орж уншдаг юм. Нэг залуу өөрийн асуудлаа бичиж зөвлөгөө хүсэхэд нэг Зочин ингэж зөвлөжээ. Эмэгтэй хүний эрчүүдээс юу хүсээд байдгийг хэлсэн болохоор нь таалагдаад латин галигаас кирилл рүү буулган байж тэр чигт нь оруулчихлаа...



"Дээрх хүнтэй санал нийлэхгүй байна. Харин ч эмэгтэй хүн бууж өгөөд байхаар өөрөө ухаардаг л юм. Чи харин ч ерөөсөө бууж өгдөггүй бишүү. Байнга элдэв долоон хэрүүл хийж авгай шиг зан гаргаад бүр эхнэрээ залхаачиж. Адилхан ажилтай хүмүүс байж аятайхан ярилцаад гэрийн ажлаа хуваагаад хийчиж болдоггүй юмуу. Яагаад заавал эхнэр чинь бүгдийг хийх ёстой гэж. Адилхан л ажил хийж мөнгө олж байгаа биз дээ. Харин одоо эхнэр чинь чамайг өөр хүнтэй гарцаагүй болжээ гэж бодож байгаа. Юм л бол шалдаганаж гарч гүйгээд байгаа юм чинь очих газартай юм байна л гэж бодож байгаа. 

Чи үнэхээр ойлгоод ухаарсан юм бол эхнэрээ буцааж авахын тулд бүгдийг хий. Уг нь эмэгтэй хүн чинь уярамтгай. Одоо бол чамайг өөрт нь хайргүй юм байна л гээд шаналаад явж байгаа. Эр хүн уг нь шал шал гэхгүй гүндүүгүй тайван бас зөөлөн байвал ямар ч эмэгтэй хүн чамайг хайрлаад дээдлээд явна даа. Чи бүр гарч гүйсээр байгаад нэр хүндээ алдчихаж. 

Чамд хэдэн зөвлөгөө өгье. Эмэгтэй хүн гэнэтийн бэлгэнд их дуртай. Чи найзаар нь дуудуулаад нэг газар гоё романтик ширээ засуулаад ирэхэд нь сарнай бариад уучлалт гуй. Эхлээд ямар ч байсан гэрээсээ гарч явсандаа уучлалт гуй. Тэгээд хаана хаана хоносноо тайлаг шиг л тавь. Худлаа ч байсан эхнэрээ итгэтэл нь тайлан тавь. Тэгээд хэзээ ч чамаас өөр хайртай хүн байгаагүй, хүүхэд та хоёртоо хамгаас илүү хайртай гэж хэл. Тэгээд юу ч болж байсан чамаас өөр сайхан эмэгтэй надад хэзээ ч байгаагүй гээд л уярааж өг л дөө. Шууд гэртээ очие гээд гуйгаад дайраад байхаасаа илүү эхлээд уучлалыг нь ол. Дараа нь төгсгөлд нь эргэж бүхнийг хоёулаа шинээр эхлэе, чинийхээ ажлыг ойлгоно, гэрийнхээ ажлыг хувааж хийе гээд аргад. Тэгээд түүнд бодох цаг хугацаа өг. 

Архидаж яваа мөнгөөрөө эхнэртээ нэг үнэн сэтгэлээсээ бэлэг аваад өг. Юу ч байсан яахав дээ. Эхнэр нөхөр болсноосоо хойш аягүй бол чи аятайхан бэлэг ч авч өгөөгүй дээ. Манай харчууд их тэнэг. Эхнэрээ болгосон л бол одоо энэ надаас хаачдагын гээд бүүр хаячдаг. Тийм биш шүү дээ. Хааяадаа ч гэсэн хайртайгаа хэлж халуун үнсэлтээ бэлэглэж, гэнэтийн бэлэг барьж эмэгтэй хүний сэхрүүлдэг юм шдээ. Нээх үнэтэй алт эрдэнэс өг гэж хэлээгүй, гэхдээ л эмэгтэй л хүн болсон хойно хүнээс дутахгүй сайхан хувцаслаж, хань минь авч өгсийн гэж хүүхнүүдэд гайхуулах юмтай байх нь гоё байдаг ш дээ. Эсвэл нэг өглөө босоход нь өглөөний цайгаа бэлдчихсэн, хайраа хоёулаа цайгаа ууя гээд л сууж байвал эхнэр чинь хичнээн их баярлах бол. 

Эсвэл нэг ажилтай оройтож ирсэн өдөр нь халуун хоолтой цэвэр цэмцгэрээ байг гэхэд ядаж л оймс нь газар хэвтээгүй, хувцаснууд нь орон дээр хөглөрөөгүй, аяга шанага нь тосгуурандаа овоороогүй байвал хичнээн баярлах бол. Хүнээс их халамжийг хүсэж байгаа ш дээ. Нөгөө хүндээ бас ядаж тэр хайр халамжнийх нь талыг нь ч болтугай өгч бай л даа. Уг нь нэг хүүхэд ч гэсэн өнчрөхгүй элэг бүтэн өсөөсэй. Гэхдээ байнга хэрэлдээд байвал бас тэр хүүхдэд тайван орчин нь илүү чухал болох л байх. Тийм болохоор хааяадаа ч гэсэн буулт хийж бай. Бас тэр муухай хараалуудаа битгий эхнэртээ хэлж бай. Эмэгтэй хүн тийм доромжлолуудыг хэзээ ч мартдаггүйн. Өөрийгөө бүүр чиний хувьд ийм л хүн юм байна гээд бодчихсон байгаа. Тийм болохоор эхнэртээ сайн ойлгуул. Зүгээр л уурандаа ийм муухай үгнүүд хэлчихээд байхымаа, хайрыгаа уучлаач, уг нь сэтгэлдээ чамайгаа тэгж ерөөсөө боддоггүй гэж тайлбарла. Тэгээд болж өгвөл тийм хараалуудыг дахиж хэлэхгүй хичээнээ гээд л хэл. Өөрийгөө их тэнэг юмаа, яагаад уурлахаараа ингэж муухай хараагаад байдгаа ч ойлгохгүй байна гээд л жаахан өөрийгөө буруутгаж байгаагаа ойлгуул. ok, амжилт. "

No comments:

Post a Comment