Thursday, November 15, 2012

Баярлалаа МҮОНТВ-ийнхээн

МҮОНТВ-ын "Огцом эргэлт" кино үнэхээр амьдралтай кино байна. Нээрээ тэр хормын төдий болсон аваарь ослоос хоёр талын хүмүүсийн амь амьдрал аж төрөл хэрхэн орвонгоороо эргэж байгаа яг л харуулжээ. Өшөө цаашлаад хэн нэг нь хорвоогоос явчихаж болох л байсан. Амьд үлдсэн юмаа гэхэд хамаг ажил төрөл алдагдаж нилээн урт хугацааны шаналгаатай болоод...



Айл бүхэнд даралд ихсэн, зүрх судасны өвчтэй хүн байж л байгаа, эмнэлэгт очихгүй хэнэггүй хайхрамжгүй хүн байж л байгаа, гоё гоё ерөөлийн үг хэлээд архиар шахдаг найзууд хаа сайгүй байж л байна, архичин нөхөртэй бүсгүйчүүд алийг тэр гэхэв, пиво ууж шоуддаггүй оюутанг хаанаас ч олохгүй нь бараг үнэн, нас явсан ч нөхөргүй ганц бие эмэгтэй ч байж л байгаа, өдий 10 гаран настайдаа үерхэл яриад эхэлчихсэн л юм билээ, одооны хүүхдүүд чинь...

Үгүй бүгд л амьдралд байгаа. Цаашид юу яаж өрнөх нь сонирхолтой байна. МҮОНТВ энэ мэтээр бодлоготой, сургамжтай олон ангит кинонуудыг хийж байгаад нь талархууштай, угаасаа олон ангит ерөөсөө киноны бодлого ийм л баймаар. Хаа байсан солонгосын драмаас энэ мэт монголжуу кинонуудыг улам олноор нь хийгээсэй гэж бодож байна.
Баярлалаа МҮОНТВ-ийнхээн.

No comments:

Post a Comment