Thursday, November 29, 2012

Эд юмсын үнэн байдал

Энэ ертөнцөд юм бүхэн цаг нь болж, нөхцөл бүрэлдэхэд бүтэх учир эд юмсын хооронд өчүүхэн ялгал үгүй. Гэвч хүмүүс тэдгээрийг хоорондоо ялгаатай хэмээнэ. Үүнд тэдний ухвар мөчид бодол санаа оршино.

Тэнгэрт баруун хязгаар, зүүн хязгаар аль нь ч байхгүй. Гэвч хүмүүс түүнийг баруун, зүүн хэмээн хувааж тийм байх ёстой юм шиг бодно.

Тоо нэгээс эхлэн хязгааргүйд хүрдэг. Эдгээр нь цөм бүхэл тоонууд юм. Тоонд ялгаа үгүй, их тоо, бага тоо гэж байхгүй. Харин хүмүүс л өөрсдийн амрыг бодож ялгаж, салгаж байхын тулд тоог их, бага хэмээн хувааж ангилдаг.
Ер нь амьдрах, үхэх үйл явцыг аль нь ч байхгүй бүлгээ. Гэвч хүмүүс өөрсдөө амьдрах, үхэхийг ялган үздэг.  Үүнтэй адил аливаа үйл хэргийг сайн гэж хэлж болохгүй, муу ч гэж хэлж болохгүй. гэвч хүмүүс үйл хэргийг сайн, муу хэмээн ялгана. Энэ бол хүний ухвар мөчид бодол. Бурхан багш юмс хоорондоо ялгаатай гэж үздэггүй. Тэрбээр энэ ертөнцийг тэнгэрт хөвж буй үүл, зүүд зэрэглээ мэтээр үзэж, санаа сэтгэлийн хүсч буй, үл хүсч буй юм бүхэн хоосон буюу мөн чанаргүй болохыг сайн мэддэг билээ. Тэрбээр санаа сэтгэлийн аливаа хүсэл шуналаас чөлөөтэй юм...

"Бурхан багшийн сургааль" номоос...

No comments:

Post a Comment