Monday, June 3, 2013

Миний зурхай

Хүн юм хойно зурхайгаа бас янз бүрээр нь үзнээ. Ордоор нь үзэхэд хамгийн таардаг нь алтан дундаж. Ямар ордыг бараг таачихсан уу.
Тиймээ алтан дундаж гэдгийн. Энэ нь сайн талтай ч заримдаа тулгамдсан үедээ бөөрөнхий ч юмуу, туйлбаргүй ч юмуу байдалд орох гээд байдаг талтай юм шиг байна лээ. Айлын дунд том бага хүүхэд гээд сонжоо байдаг даа.


 Би дунд учраас аймар дипломат зантай, эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй гэрийнхнийгээ бүгдэд нүүр тал сайтай болж өсдөг гэнээ. Тэгээд том болохоороо бүхнийг энх тайвны аргаар зохицуулах дуртай, ер нь ч тэгж зохицуулдаг, хэл амаа хэнтэй ч ололцохдоо амархан байдаг юм байх өө. Үнэн байж магадгүй, учир нь би ажил дээр ч хэнтэй ч ам муруйгаад байдаггүй юм. Гэр бол өөрөө. хэлмээр санагдсанаа шууд хэлээд, "айхтар" гэсэн нэр зүүнэ. Ер нь хамаатан саднууд том жижиггүй миний хажууд дураараа авирлаж, дур зоргоороо аашилж намайг элэг баринаа гонж. Би нэг тийм даруухан төлөв төрхтэй ч чанга айхтар, хэл амаа билүүдээд шөвөлзөөд байхгүй хааяа нэг жинтэй аваад хаячихдаг болохоор аймар тусгаар тогтносон стильтэй юм шиг байгаан. Энэ ч бас шударга бус зүйлд дургүй гэдэг зурхайтай л таараад байх шиг байгаан.

За жилээр нь бол юу гэдэг билээ байз. Тайван эв найртай гэдгийн. Энэ нөгөө жинлүүрийн ордтой их төстэй. Хөдөлмөрч гэдгийн бас. Гэхдээ заримдаа хөдөлмөрч эсэхдээ эргэлздэг. Ер нь болохоор зүгээр суугаад байхгүй, гэрээ цэвэрлэнэ, новшоо ухна, ном уншина, тв үзнэ, юм оёж үзнэ, нэхэж үзнэ, гэнэт ухаан орсон юм шиг нарийн боов хийж үзнэ, хэл үзнэ, сонин хайчилж цуглуулна тэгээд удалгүй уйдна даа. Энэ нь бас туйлбаргүй гэдэгтэй утга дүйцээд байх шиг байдаг юмаа.

Ер нь жил гэхээс илүү орд их таардаг юм шигээ. Намайг нэг хайртай хүнээ олбол насан туршдаа жаргаж, түүндээ үнэнч байна, харин олохгүй бол жинхэнэ хөнгөмсөг болно доо гэсэн байсан. Энэ өгүүлбэрийг харин сайн ойлгоогүй, хүн бүрт байж болох л магадлал байгаа биз дээ. Бас амархан дурламтгай гэдэгт нь оогт санаа нийлдэггүй. Би лав тийм биш. Зөө тэгээд олон л юм байна дөө. Зурхай уншихаар зугаатай л болохоорс биш тэгж итгээд амьдраад байна, тэр нь ч үнэн таараад байна ч гэж юу байхав. Хамгийн сүүлд нэг цагаан сараар нэг аймар зурхай уншсан шд. Хүнийг тийм ийм гэснээ, тэр тэр насандаа анхаараарай, зүгээр байвал тэдэн насандаа төгсгөл болно, урьд насандаа тийм юм байсан гээд аймар хэлчихсэн байж билээ, үнэн инээд хүрсэн болохоор яг юу гэснийг мартчихжээ. Ямар ч байсан манайхан лав түүнд байснаар бол 70-с дээш наслах даг аа.

No comments:

Post a Comment