Thursday, June 6, 2013

"Жаахан" харагддаг өдөр

Эртээд ёстой сайхан залуухан хөөрхөн харагддаг өдөр байв. Жинс өмсөөд намхан чөлөөт гуталтай, дээгүүрээ жирийн подвольк өмсчихсөн, ажил хөөцөлдөх гээд гараад туулаа. Тэгсэн иргэний бүртгэлийн нэг хүүхэн, "миний дүү юу асуух гэсийн" гэнээ. хохохо. Сайхан байв. Тэр аягүй бол надаас дүү л байгаа даа. Барьсан ч алдахгүй. Яагаад гэвэл сүүлийн хэдэн жил "та" гээд дуудчих гээд байгаа хүмүүс бүгд эсрэгээрээ дүү болж таараад байгаамаа.


Хотын төв дотроо таван алхмын зайд хаашаа ч хамаагүй очих магадлал өндөр байсан тул төвөгшөөгөөд автобусаараа сайхан явав. Буцахад харин сандал дээр суучихсан явж байсан чинь 5 орчим насны охинтойгоо явж байсан хүүхэн ороод ирэнгүүт кондуктор нь тэр олон охид дундаас над дээр ирж мөр рүү түлхсэнээ энэ хүүхэдтэй хүнд босоод өг дөө гэчихээд яваад өгөв. Харсан чинь өнөөх хүүхэдтэй хүүхэн бараг үе харагдаад байна шүү. Үе байх өө угаасаа, учир нь миний бага хүүхэд 4 настай юм шүү дээ. За тэрний үе мүе ч яахав. Гол нь хойно урд байсан оюутан байрын чихэвчтэй охидоос би чухам л залуухан хөнгөн шингэн харагджээ дээ. Ингээд өнөөдөр хоёр дахь удаагаа би залуухан хөөрхөн охин болж харагдав. Сайхан байваа.

Би ингэхэд тийм хөгшин биш шүү. Гэхдээ оюутан охидоос бол эгчээ эгч, хамаагүй эгч.

1 comment:

  1. Би харин өөрийнхөө насыг жоохон дарж боддог юм шиг байгаамаа хүн амьтныг чинь хараал эгч ах юм шиг харагдаал та та гэчээд дараа нь насыг нь сонирхохоор дүү болж таараад байгаан

    ReplyDelete