Friday, June 7, 2013

Адын бодол

Та нарт ямар нэг адын бодол үе үе төрдөг биз дээ. Надад үе үе нэгэн адын бодол  төрж намайг эзэмдэх гээд, ер нь бол дийлчихээд байдаг юм. Цагийн эрхээр өөрчлөгдөөд өнгөрсөн жилээс ийм болоод байгаан. Хэд хоноод л нэг юм дутуу санагдаад, нэг юм хиймээр санагдаад унана. Тэр бол номын дэлгүүр орох. Хорьж болдоггүй хорин хэдэн насандаа бол мөнгөтэй ч байсан мөнгөгүй ч байсан хувцасны дэлгүүрээр их хэсдэг байв.

Одоо бол мөнгөгүй бол хувцасны дэлгүүр рүү зүглэхээс дургүй хүрнэ, хайран хөл байгаа даа. Харин аз болоход номын дэлгүүр тийм ч олон биш, том биш цомхон болохоор мөнгөтэй ч байсан мөнгөгүй ч байсан хэсчихэд асуудалгүй. Даанч дараагийн адын бодол төрнө, тэр үнэхээр хэцүү. Ямар нэг юм авмаар санагдаад болох биш... Бас жаахан мөнгөний бараа харангуут өөрөө өөрийгөө баярлуулаад шагначихмаар санагдана.
Эртээд Үзэхийн хязгаар авсаан. Тэр үедээ дараагийн номоороо Айн Рэндийн Бид амьд хүмүүс, бас Мэрилэн монро-гийн дурдатгал хоёрыг сонгочихлоо. Тэгээд өнөөдөр дахиад адын бодолдоо хөтлөгдөөд зүгээр л тэмдэглэлийн дэвтэр сонирхоё гэж бодоод заавал ч үгүй тэр олон бичиг хэргийн дэлгүүрээс Интерномыг (интерномыг шүү) сонгон орлоо. Дараагийн авах ёстой ном гарчихжээ. Диана гүнжийн талаарх нилээн зузаан ном.
Бас Сингаг үнэн хэцүү байхад хөл дээр нь босгосон боссын дурдатгал, бас Солонгосын ерөнхий сайд асаны дурдатгал, Аюурзанын Шүгдэн, бас Үүл бид хоёрыг заавал, бүр заавал ч үгүй авна даа гээд бодчихсон байгаа. Юу ч гэсэн Генри Фордын амьдралдаа цорын ганц бичсэн дурдатгалыг (манайд 1992 онд орчуулагдаж хэвлэгдсэн юм билээ) уншаад дуусгачихъя дөө. Орчуулга гэснээс 1992 он болоод тэр үү үг хэллэг нь соц үеийг их санагдуулж байна лээ, соц үеийн стиль байна лээ байна лээ.
Тэгээд өнөөдөр адын бодолдоо хөтлөгдөхөө шахсан ч өөрийгөө хүчилсээр нөхцөл байдлынхаа анализыг дахин дахин өөртөө сануулсаар тэсэж гарав. Ирэхдээ хуучин номын худалдаагаар ордог юмуу гэснээ бүр шүлс гоожуулаад хаячих байх гээд болив. Хэрвээ хуучин номын худалдаагаар орсон бол аягүй бол Дөлгөөн Дон-ыг бүрэн эхээр нь бүгдийг нь авчихаж магадгүй байсан байх. Хэд гэж байлаа даа байз, өмнө нь орохдоо авчихдаг л байж гэж үе үе дурсагдаад байдгиймаа.

2 comments:

  1. Өө би бас яг тэгдийшд. Тэгээд мөнгөтэй болонгуутаа номын дэлгүүр лүү гүйнэ дээ. Тэгээд яджийхад ороод яг харсан хэдхэн номоо авчихгүй ээ нэмж баахныг үзээд мөнгө боломжийн байвал тэгээл бараг байгаа бүх мөнгөөрөө л аваад явна шүү дээ. Сүүлд С. Эрдэнийн сүүлд дахиж хэвлэсэн хэдэн номыг авсан чинь жоохон харамссан шүү. Тийм сайхан зохиолыг үр хүүхэд нь дахин хэвлүүлж байж аятайхан редакторлуулчихгүй баахан үг үсгийн алдаатай хэвлүүлчихсэн байна лээ. Үг үсгийн алдаатай юм уншихаар уур хүрээд байдаг болохоор. Одоохондоо би ч тэр болгон орчуулгын шинэ номнууд нээх авахгүй байгаа эхнээс нь уншихаар л жоохон таалагдахгүй талдаа. Харин хуучин номын худалдаа ч сайхан шүү би сүүлд Мананг авсан. Хуучин номнуудын үнэ л арай л чанга байгаад байгаамаа. Гэхдээ яахав ирээдүйд нээх том номын сангийн хажууд хөдөлдөг сандал дээр ил галын хажууд ном уншиж хөгширнө гэж төлөвлөсөн болохоороо эхнээсээ номын сангаа бүрдүүлж л байна

    ReplyDelete
  2. чи бид хоёр арай нэг хүн юм биш бээз, ккк тоглосын хэхэ

    ReplyDelete