Monday, June 17, 2013

Сайхан мэдээнүүд... Баярлалаа

Нэг л итгэл төрөх гээд байна шүү. Хэдхэн хоногийн өмнөхийг хүртэл тэдэнд итгэж өгөхгүй байсын. Одоо бол арай хэдэн хувь наашилж байна. Хэнд гээч, энэ төр барьж буй нөхдөд. Улс төржих дургүй учраас ингээд орхие. Харин юунд талархаад баярлаад байгаа зүйлүүдээ бичье.


- Эхлээд 1-р төрөх эмнэлэгийн шинэ өргөтгөл нээгдлээ. Хэдэн жилийн өмнө хашаа хатгаад эхлэхээр нь энэ одоо удахгүй нэг оффис нээгдэх нь дээ гээд бодож байсныг яана. Жил хагасын өмнө нэг явахдаа хашаан дээр нь эмнэлэг баригдаж байгаа гэсэн утгатай юм байсныг нь уншсан ч итгээгүй. Харин одоо ингээд ашиглалтанд ороход нь үнэхээр баярлаж байна, шинэ юм цаанаа өөр шүү дээ. Би өөрөө энд төрж байсан болохоор нөхцөл байдлыг нь мэднээ. Бас БГД хүүхдийн эмнэлэггүй байж байгаад шинэ эмнэлэг саяхан ашиглалтанд орсон бас. 

 


- Метротой болох тухай оны өмнөөс хотын дарга яриад л байсан, яриад л байсан, "та нар харж байгаарай, хотыг хөгжүүлэх судалгаа бараг бэлэн болж байгаа, удахгүй би үзүүлнэ, ярина" гээд байсанд нь ёстой 50% л итгэсэн байх. Удахгүй нөгөө хэд нь янз бүрийн арга хэрэглэсээр байгаад мань хүн огцроод, өнөө ажил будаа гээд бодож байсныг яана. Одоо бол энэ хүн хэсэг хугацаанд ер нь байгаасай гэж бодох гээд байна шүү. Метроны нэг эцэс нь манай гэрийн хавьцаа... Хурдан бүтээсэй. Хол ойр, явдал суудалыг нь хүмүүс нэг их битгий шүүмжлээсэй. Эхний ажлыг эхлүүлж байгаа нь чухал.

-Өргөөгийн урд уулзварыг яах ийхийн зуургүй 4 урсгалтай болгочихов. Мэдээж замын ажил урьд өмнө төлөвлөгдөж байсан байлгүй. Харин манайхан сүүлийн хэдэн жил намар биш хавар эртээс замын ажлаа эхлүүлдэг болсон нь урамтай байгаа. Яван чанаржиж чангарах байлгүй.

- Саппорогийн тойргийн 4 замын уулзвар болгов. Энэ их том ажил. Бүрэн дуусах дөхсөн л байна лээ.

- Зам дээр мод, зүлэг тариад байгаа ногоон хувцастай хүмүүст маааш их баярлаж байна. Тэдэнд аз жаргал хүсье. Тэднийг зохион байгуулалтанд оруулаад, удирдаад яваад байгаа хүмүүст нь бас баярлалаа. Тэд атаршсан цөлжсөн газрын хөрсийг сэргээгээд, хогийг нь цэвэрлээд, модоо суулгаад, тусгай машинаар суулгацуудаа байнга услаад явах юм. Хажуугаар нь явган хүний зам тавьж буй хүмүүс ч бас мундаг байна. Нэгдүгээр хороолол минь сайхан болох болтугай. Ер нь энд тэндгүй зам засагдаж байгаа нь надад сайхан санагддаг.

- Бас нээрээ 8% хүүтэй боллоо, байрны зээл. Бас л том шүү дээ. Хүмүүс 30% урьдчилгаа төлөх ёстой, өмнөхөөсөө ялгаагүй байна гээд гомдоллоод байсан, өмнө ч гэсэн тэр зэргийн урьдчилгааг төлдөг л байсан. Эхний хүү буурна гэдэг том зүйл шүү.

- Олон улсын шинэ нисэх буудал баригдах болчихлоо. 2016 онд ашиглалтанд орно гэсэн.

За нэг иймэрхүү. Тэр метро, хүү буурсан тухай мэдээний доор хүмүүс ямар сайхан сэтгэгдлүүд бичсэн байв аа. "Сайхан сонсогдож байна, овоо шдээ, итгэл төрж байна, бариад эхэлвэл халуун хүйтэн ус хэдэн сар тасалсан ч яахав..." гэх мэтээр...

2 comments:

  1. сайхан мэдээ хуваалцсаанд баярлалаа

    ReplyDelete
  2. зүгээрээ сайхан ааш хөдөлгөсөн мэдээнүүд байгааз

    ReplyDelete