Monday, June 3, 2013

Новширсон заваарсан ажлууд

Ёстой нэг новширсон заваан юм болох нь дээ. Болох нь гэж аль дээрээс иймэрхүү юм болсоор... 14 орчим хоногийн өмнө татварын шалгалтанд ирж орно уу, бүх баримт сэлтээ авчир гэсэн дуудлага хүлээн авав. Гуйж байгаад хэд хоногийн хугацаа авчихаад юмаа янзалж байгаад тогтсон өдрөө ярьтал татварын биш нийгмийн даатгалынхан шалгах гэж байсан юмсанж. Тэд өөрсдөө завгүй тул энэ дөрөвдэхд яг таг уулзахаар болов. Гэхдээ би ямар баримт тайланг янзалж чадах биш, чаддаг хийдэг хүн бүгдийг хийж байгаа ч энэ надад айхгүй ч гэсэн аягүй гэгчээр сэтгэлийг хөөрхөн зовоогоод байх юмаа. Гэхдээ энэ тэр новширсон заваарсан юм байхаа больсон л доо, сэтгэл бага зэрэг тайвширсаан нэг үеэ бодвол. Гол асуудал руугаа оръё.

Шалгалтын дуудлагын дараахан Зам тээврийн яамнаас ярьж байна, над руу. Нэг эелдэг залуу нэр асуугаад, та ... ийм машинтай юмуу гэнээ. Хүүе би наадхыг чинь аль дивангарт зарчихсан гэсэн чинь тэгвэл энэ авсан хүн чинь нэр дээрээ шилжүүлээгүй тул одоо болтол таны нэр дээр байна. Бид зүгээр л бүртгэлээ шалгаж байгаа юм, гэхдээ энийгээ цэгцлэхгүй бол муу юм бол шууд тань дээр асуудал үүснэ шүү гэнээ. Яадаг билээ, тэгээд би яах вэ гэсэн чинь гэрээ хийсэн нотиарат дээрээ очоод архивыг нь ухуулаад, гэрээгээ олоод хуулбарлаад авчих гэнээ. Одоо яаж тэрийг нь олноо. Машин худалдаж авсан нөхдүүд чинь ингээд нэр дээрээ шилжүүлдэггүйн байшд, би ч гэж нэг гэнэн мангар гэрээний хоёр хувиа бүгдийг өгч мөгөөд аймар итгэчихсэн. Итгэхээс өөр арга байгаагүйм л даа. 08 онд зарсан машин байтал, 10 онд нэг хүн ярьснаа би ийм машин авсан чинь таны нэр дээр байна. Танаас хойш 2-3 хүний гар дамжсан ч нэг нь ч нэр дээрээ аваагүйм байна. Одоо би авсымаа, тэгээд нотиаратаар орох гэсэн чинь хэт олон хүн байна гээд байна, тэгээд таньтай нь шууд хийчие, таниас авсан болоод энэ тэр гээд олон юм яриад, хамаагүй гялс хүрээд ир таксины мөнгийг чинь өгье энэ тэр гэхээр итгэнэ биз дээ. Сайхан зантай давхиж очоод гэрээ хийснийг нь яана. Тэгсэн тэр хүртэл шилжүүлээгүй байжээ. Хөөрхий муу машин минь одоо ямар эзэнтэй явдгийн бол.

Бас нэг заваарсан юм... Машины татварын мөнгөө өгөх гээд нөхөр учиргүй миний иргэний үнэмлэхийг аваад явлаа. (Учир нь машин миний нэр дээр байдаг...) Тэгээд БГД дээр яг очоод сайхан татвараа төлөх гэсэн чинь миний регистрийг оруулахаар л аль амбасын үеийн хаяг гарч ирээд болдоггүй гэнээ. Тэгээд би хаягийн зөрчилтэй 2 жил амьдарснаа мэдэв. Үүнийгээ арилгуул ЧД рүү яв гэж хэлсэн гэнээ. Уг нь БГД рүү ном ёсоор нь шилжээд 2 жил амьдарсан, хороо хориндоо бүртгэлтэй иргэн нь гэж явдаг, цахим үнэмлэхээ эндээс авсан, тэрэн дээрх хаяг нь харваас БГД... гээд байгаа, бүр сонгууль хүртэл энэ хаягаараа нэг сургууль дээр очиж өгснийг нь яанаа. Тэгсэн цаанаа ЧД-ийн бас иргэн нь байсан юмуу хаашаа юм. Шал завхарсан юм. Ажил албаа хариуцлагатайгаар нь хийж чадахгүй хүмүүсийг яана вэ. Мөрөөрөө амьдарч байхад минь бөөн саад, явдал үүсгээд... Аа нээрээ өнгөрсөн жил билүү ЧД-ээс ярьж байна гээд хуучин хаяг дээрээ байгаа юу гэлүү юу асуулаа даа. Хүүе би бүр нүүгээд удаж байна, хуучин хаягаа ч сайн санахгүй байна, байх нь байсан, гэхдээ БГД-ын иргэн болоод хөөрхөн удаж байна, миний нэр мэр байгаа бол хасаарай энэ тэр гээд нэг хүнтэй ярьсийн байна. Тэр хүртэл хасчих мэдэлгүй л байсын байх даа, хөөрхий. Балай юмаа, дүүрэг мүүрэг гээд төрийн үйлчилгээний газруудаар явах аймар дургүй, төрийн үйлчилгээг ч авах дургүй би одоо тэгээд явахаас даа.
Өчигдрөөс хойш толгойн зүүн талаараа хатгуулаад яг үхэх нь ээ. Өмнө нь бүр жилдээ ганц ч юмуу хэд хэд ингэж байсан, ядраад л ингэж байна гэж боддог байсан. Гэтэл одоо бол юуных нь ядрах вэ дээ. Эхний 2 өдөр аймар байдгийн, тэгээд гайгүй болсоор 4-5 өдөр болж байж зүгээр болсон. Өчигдөр бүр уйлтал хатгуулсан, аргаа бараад нэг дор юу уусан гээч. Цитрамон, аспирин 100, ивупропейн, пезам бүгдийг уучихсан шд. Өнөөдөр хоёр дахь өдөр өнөөх чинь бүр газар аваад чихээр ч хатгуулж байх шиг, шүлсээ залгихаар хоолой ч өвдөх шиг хүзүү ч хөших шиг... Одоо харин гайгүй болж байгаа юмуу. Би уг нь өвчинд дарлуулаад алингаа алдаад байдаггүй л дээ, нуруугаа татаад мурийсан ч гэрээ цэвэрлээд хоолоо хийгээл байсан, харин энэ ёстой хэцүү юмаа, дээш доош босож суухад хүртэл хатгуулаад балиар зовиуртай юм, бүх ажлаа канселдлаа шд. За мэдэхгүй ээ, гүүглдээд үзлээ лдээ. Ангинтай бол тэр чинь тархины судсыг гэмтээдэг гэж байна шүү бурхан минь. Би ангинтай мөртлөө хоолой ам нээх өвддөггүй, харин үе мөч жаахан өвддөгийн. Тэгсэн бас толгой өвдөх чинь ер нь мэдрэлийн өвчин гэнэээ. Тэгсэн жаахан байхдаа нэг зурхайгаас өөрийгөө ер нь мэдрэлийн өвчнөөр өвчлөх магадлалтай гэснийг уншчихаад яанаа би ер нь галзуурч магадгүй юм байна гэж үхтлээ айгаад өнөө номын цагаа солио туслаа боль гээд ээжийг загнахаар нь нээх тоодоггүй байсан хүн чинь жинхэнээсээ айгаад номоо багасгаж байсан санагдав. 

3 comments:

  1. Зүгээрээ санаа зоволтгүй, өвчин намдаах эмийг өвдсөн үедээ уугаад В төрлийн витамин комплексийг 3 сар тасралтгүй уугаарай. Тэгэхэд жилд давтагдах давтамж нь аажим буурсаар байгаад сүүлдээ дахиж ингэхээ байчихдаг юм.

    ReplyDelete
  2. тиймүү, баярлалаа. витамин б уунаа тэгвэл. өвчин намдаах эм, тархины эм хоёр ууж байгаа. бас ер нь биеэ нэг тандаад авая гээд ганц нэг шинжилгээ өгсөн.

    ReplyDelete
  3. өө тэр хаягийн зөрчил энэ тэрийг асууж баахан явав. хуучин дүүрэг, нийслэлийн иргэний бүртгэл гээд... цахим үнэмлэх дээрх хаяг сүүлийн чинь хаяг мөн л бол мөн. бүртгэл чинь ч энүүгээрээ байна. тэр авто тээврийн газар ч юмуу тэндээ л чиний бүртгэл дээр хаяг нь өөр байгаа байна, тэндээ оч гэв.

    ReplyDelete