Monday, March 25, 2013

Хэвийн бус сэтгэц...

Хаврын синдром гэж үнэхээр ортой үг үү. Үнэхээр ийм синдром байдаг болж таарлаа юу. Уур хүрээд уушиг сагсайна, бүх хүмүүст уураа гаргана, тэгснээ зүрх чичирнэ. Үзээрийн муухай ааштай, үр хүүхэд, хажуу хавиргаа зовоож, амгалан тайван байдлыг нь алдагдуулсан үрчийсэн муухай хүүхэн болох нь дээ, энэ янзаараа.

Энэ үнэхээр хаврын синдром уу... Яг юу вэ, үүнийг зүгээр болгох жор байна уу. Хүмүүс ингэдэг үү, эсвэл би ганцаараа солиороод байна уу. Сэтгэл гутралд ороод мэдэхгүй чадахгүй юмаар дүүрэн, өөртөө үнэн итгэлгүй, амьдрал яг ингээд дуусч байгаа юм шиг санагдаад болох биш. Утга учиртай юм ч ховордож, баяр ёслол гээд хөөрч гүйж догдолсон ч юм алга /3-р сард шүү/, наанаа инээж байгаа нь шал худлаа хуурмаг, эгээтэй л эмгэнэлт драмын жүжгийн гол дүрд тоглоод удаж байна өө. Надад нөлөөлөөд гомдоогоод уурлуулаад байсан амьтан энэ тэрүүгээр алга, уг нь. Тэгсэн мөртлөө л бүхнийг өөр дээрээ нааж авчраад л уушиг сагсайгаад хэрэг алгаа нээрээ.

Ямар нэг муу ёрын энерги шүглэчихээ юу, бүү мэд. Ганцаардаад байгаа юм шиг, тэгсэн мөртлөө хүн амьтантай уулзаж, гадуур дотуур инээж ханиагаад явах хүсэл ёстой түй ч алга. Явлаа ч шал худлаа агшин. Удахгүй буцаад хэв хэвэндээ орох юм чинь, ямар ч ялгаагүй. Гэртээ бүгээл, гав ганцаараа байгаад л баймаар, дээр нь юу ч хийхгүй залхуураал тэгсхийгээд л байх сонирхолтой ч юмуу, мэдэхгүй ээ би өөрийгөө ойлгохоо байлаа. Хэний төлөө юуны төлөө амьдраад ч байгаан бүү мэд, хөөрхий дөө үр хүүхдээ мартчихсан ээж болчихоо юу...
Би эсвэл сэтгэцдээ юмтайн болов уу, гсн. Тэр нь тэгээд хавар сэдэрдэг эн тэр... эсвэл бага байхад айлгаад байдаг байсан тэр номын цагаан солио гээчийг нь аль хэдийн тусчихсан манаргаж яваан биш байгаа ч гэх шиг. /үгүй байлгүй дээ тээ, наргисийн/ Өнгөрсөн жил бол зүв зүгээр байсынмаа. Эсвэл... эсвэл...

No comments:

Post a Comment