Wednesday, March 13, 2013

Өөрийгөө шийтгэсэн нь

Өөрөө өөрийгөө хөөрхөн хөөрхөн дөнгөчих юм аа тээ. Өглөө нүүрэндээ баахан гуужуулагч түрхээд илж таалж байгаад угаах гээд тонгойсон чинь ус гоожиж байсан крантаа мөргөөд, духнаасаа арай дээгүүр, бараг үсний захаар юмуу даа, хөөрхөн булдруутай болчихлоо.

Энэ мэтээр хөөрхөн хөөрхөн юм их болийшдэ. Ороо тойрч гарах гэж байгаад өвдөг, шилбэ, гуяа өнцөг буланд нь цохиод хөх няц болгочихно. Энэ бараг наснаасаа олон байх өө. Тэгээд гэнэт нөхөр харчихаад энийгээ яацийн, тэрийгээ яацийн гээл учиргүй санаа зовоол, хүн мүнээс нуугаарай ч гэж байх шиг. Өөрийг нь цохисон гээд бодчихвий гээд үхтлээ айдаг гэсэн ккк.
Өө нээрээ наснаасаа олон гэвэл гар хуруугаа зүсэх ч юм уу.


Ялангуяа хоол хийж сурч байхдаа хурдан хийж сурах гэж байгаан гээд чааваас заазуураар зүүн гарынхаа долоовор, дунд, эрхий хуруунуудыг хумстай нь хальт мөлт их дарсөөн. Зарим нь аягүй бол хоол руу мах гурилтай явсаан явсан. Аав ээж, ах дүү нараа бодсон чинь инээд хүрчихлээ.

Нилээн том оюутан болсон хойноо шөнө бие засмаар болоод босоод явлаа. Угаасаа бүдэг гэгээтэй, тэгээд ч гэр доторхоо сохорсон байсан ч мэдэх юм чинь, юу гэрэл асаах. Буцаад өрөө рүүгээ орох гэж чигээрээ явж явж, болсон гэж бодоол зүүн гар тал руугаа эргэсэн чинь нойрон дундаа буруу тооцоолчиж. Хаалганы хажуу талын хүрээг ханатай нь хамт зүүн талын шанаа дух, нүд оролцоол мөргөчихсөн. Сайн харвал шанаа жаахан хөхрөөд асуудалтай амьтан шиг хэд хоног явлаа. Нөхөр тэр үед найз залуу байсан, толгой сэгсрээл, нөгөө л санаа зовдгоороо зовоол.

Тэгээд индүүгээрээ хуруу гараа үе үе хайрчихнаа бас. Гэхдээ энэ их ховор юм байна. Юм индүүдэх дургүй болохоор гайгүй. Хоолныхоо ууранд гар, нүүрээ түлчих гээд заримдаа бас гэнэ алданаа. Бас хааяа ахындаа очихоор /тэднийх монгол гэрт амьдардаг/ орохдоо зүгээр орчихоод гарахдаа адис хүртэчихнэ, шал тэнэг ээ.
Одоо өөрийгөө бэртээгээгүй ганц том бэртлээ хэлэх үү. Аяга арчаад зогсож байсан чинь ард буцалж байсан сүүтэй цай өөрөө унаад хоёр нүцгэн хөл рүү минь асгараад, хэдэн хуруунууд, хөл тавхай шагайнаас доош юу ч үгүй түлэгдэж билээ. Сар гаруй хэвтрийн байдалтай, тэр аймар шарх чинь бөгсөөрөө явах ч аргагүй аймар байсан. Арай гайгүй болонгуутаа өрөө дундуур бөгсөөрөө явж хэсээл, арай дээр болж уу. Аймар аймар. Ус цай ер нь буцлахдаа доторх нь айхтар цалгин хөдөлдөг дөө. Тэр нь тэгээд саваа дийлээд асгарчихгүй юу. Бодууштай л юм билээ. Ингээд бодохоор өнөө муу тэнэг эмчийн халуус усанд түлэгдсэн нярайг бодохоор өр өмрөөд байдышд, хөөрхий минь би ингэж байгаам чинь тэр муу амьтан яасан бол доо, ёстой л үг хэлж чадахгүй юм даа л... За жаахан хадуурчихлаа. Сониноос би тэгээд бараг сорвигүй эдгэсэн шд. Яагаад юм бүү мэд, тэгж сүртэй мөнгө зөнгөөр үрээгүй... 

No comments:

Post a Comment