Tuesday, March 12, 2013

Телевизийн нөхдүүд өөрсдийгөө...

Телевизийн нөхдүүд өөрсдийгөө юу гэж боддог вэ. Тэр нэвтрүүлэг бэлтгэж байгаа сэтгүүлч, редактор, орчуулагч, найруулагч нар яг ямар хүмүүс вэ гэдэгт эргэлзэх боллоо. Дээшлээд захирал дарга нар нь ч ямар вэ гэдэг асуудал хөврөнө л дөө.
За яасан гэхээр өчигдөр ёстой орноосоо босолгүй шахам тв үзэж өнжлөө, интернэтээс утсан дээрээ тв хөтөлбөр татаж авчихаад утас удирдлага хоёроо хажуудаа зэрэгцүүлж тавьчихаад үзэж өглөө л дөө. Royal тв дээр Showbiz гээд мэдээллийн хөтөлбөр гарлаа. Ижил хувцасласан холливуудын одуудыг дэлгэж, хэнд нь илүү зохиж байгааг дундуур нь хэлж байна. Мэдээ уншиж байгаа хүн "даашинз" гээд хэлчихэж чадахгүй юм л бол "дрес" гээд байхынмаа, аягүй хэцүү.


Дрес гэдэг үг монгол хэлэнд нэмэгдээд ороод ирлээ юу... Тэгж байснаа "найт клаб" гээд аваад хаяж байна бас. Шөнийн клуб гээд хэлчихвэл хичнээн гоё сонсогдох байв аа. Тэртэй тэргүй энэ мэдээ "...-ын дресийг ...-ын туфли болон ...-ын брэндийн цүнхтэй, мөн гоёмсог аксессуртай хослуулан Холливуудын нэгэн найт клабт очихдоо гангарчээ" гэх зэргийн уур хүрмээр мэдээ байсан юм чинь. ...-ын орон гадаад нэр байгаа гээд ойлгочихоорой. 

Бас нэг ямар билээ тв дээр хүүхэлдэйн кино гараад л байх шиг байсын. Тэгсэн гэнэтийн явдал болж ам ангайв. Нэг залуу дайсны хүүхэнд баригдаад хамаг юмаа хүлүүлчихсэн сууж байв. Нөгөө хүүхэн чинь тайчих урлаг үзүүлэх гэж байгаа юм шиг хувцастай байснаа гэнэт нөгөө залуу руу үсэрч ирээд л, "янаг залуу минь, чи намайг идээч, би чамайг хүсч байна" гээд л тархи толгойг нь хөх рүү шахаж түлхэж наагаад л, нөгөө залуу нь зугтаахыг оролдоол. Аймар садист юм шиг нөгөө хүүхэн чинь араас нь ганц үсрээд л нөгөө залууг барьж аваад дээш нь доош нь эргүүлэн цохиж хэвтүүлээд дээр нь мордоод суучихын. Мэл гайхаж цэл хөхрөв. Суваг сольж яваад таарсан нь энэ. Бурхан минь хүүхдүүд минь байгаагүй нь их юм. Үгүй тэгээд хичнээн ийм дүрс үзэгдлийг өнөө хоёр чинь үзчихсийн билээ, хэн мэдэх вэ дээ. Би ямар хамт суугаад хүүхэлдэйн кино үзээд байдаг биш. Би ер нь ингэж их тв үздэггүй л дээ. Хамгийн сүүлд хэзээ ч ингэж тухалсийн мэдэхгүй. Өнөөдөр ийм балай юм үзэж, азгүйтлээ, ккк.

 Юниверсийн хоёр байна. Анууш нь ингэж хэлж байна, "Айл болгонд нэг Амархүү, айл болгонд нэг Рагу, айл болгонд нэг Долгион байгаа. Ингээд бүгдээрээ наашаа суугаад нэвтрүүлгээ эхэлье" гэнээ. Дэндүү өөртөө итгэлтэй наасан. Манайд бол тэр рагу амархүү долгион нь огт байхгүй. Ер нь ч тэгээд айл болгон юниверсийг үзээ ч үү, үгүй ч үү. Энэ хоёр хэт их яриад байгаа нь үнэн л дээ, гэхдээ найруулагч нь ярь ярь гэж шахаад байдаг байх гэж боддогийн.

Өө нээрээ мартах шахаж, энийг гэхдээ өчигдөр үзээгүй юм өө. Нилээн дээр нэг харсын. Нэг охин нэг мундаг уран бүтээлчтэй ярилцлага хийж байна. Пээш өнөөх охин чинь дээгүүрээ нүцгэн корсет маягийн юм өмсчихсөн ярилцлага хөтлөөд... Үнэндээ ойлгоогүй. Өмсөж зүүхдээ анхаарч баймаар юм. Тэр оросын тв-ийн хөтлөгчидыг харвал илүүдэхгүй байх. Ер нь тэгээд зөв бичих дүрмийн алдаанаас авахуулаад аймар аа аймар. Дээхэн би нэг найруулагчийн удирдлага дор хэсэг ажилласаан. МҮОНТВ-ийн хашир хүмүүсийн гараар орсон манай найруулагч биднийг бас тийм байлгах гэж олон зүйл зааж өгсөн дөө. Эфир цагаасаа хоцрох, үг буруу бичих, дуу дүрс зөрөх гэх мэт алдаануудаас найруулагч үхтлээ айна. Алуулна шүү ёстой байж болохгүй гээд л үглэнэ. Тийм найруулагч нар очоод баздаг болоосой энэ тв-нүүдийг...

2 comments:

  1. Neeree TV nevtruulgiin chanar, hel yaria hecuu bolchihson yum bilee.
    Bas yanz buriin yum hyazgaarlaad baigaa uls ogloo odriin cagaar huuhded tohiromjgui yum uzuuldeg zuragtiig zohicuulj boldoggui l yum baih daa.

    ReplyDelete
    Replies
    1. хэлээд юухэв. яг сайхан зэрэгцээл үзэж байтал өнөө нарийн нарийн юм чинь гарна шүү дээ, нүүр улайгаал бантаал явчихын. бас эртээд би жеки чаны кино үзэж байсан чинь нэг охин хоёр дүүтэйгээ эх өөр, эцэг нэгтэй юм байна л даа. Тэгсэн ингэж хэлж байна. "... бол миний ээж биш, миний ээж нас бараад аав энэнтэй суусан юм. энэ хоёр дүү бол миний хагас дүү нар байхгүй юу" гэнээ. хүү тэгсэн хагас дүү гэж ямар дүүг хэлдгийн гэж байна...

      Delete