Sunday, March 31, 2013

Хүнийг бодож болохгүй юу

"Чи хүнийг их бодох юм"  гээд намайг нөхөр минь их шүүмжилж, би энэ хорвоо дэлхийн хүмүүсээс хэт гаж хүн юм байх өө. Жишээ нь, хэрвээ чамайг тун завгүй шөнө нойргүй хоносон,  ядарч байгааг мэдсээр байж унтаг унтаг гэж бодохгүй уулзъя л даа, ууя л даа гээд байгаа найзыг би үнэндээ гайхна. Мэдсээр байж амраг дээ зайлуул гэж бодохгүй юу гэхээр бүх хүн чам шиг биш хэзээ хүн хүнийг бодож байсын гээд л, би мулгуу юм байх. Үгүй тэгвэл найз нөхрийн хэрэг гэж юу байна гэж цааш бодоод л миний ухаан хүрэхгүй юм өө.


Саяхны нэг цагаан сарын шинийн нэгний үдээс өмнөөс эхлээд нэг хүн /нөхрийн найз/ утасдаж, ойрхон хөдөөнөөс ирсэн юм л даа. Тэр, миний золголтын ажил дуусчихлаа , уулзъя хаана байна, эндээс ирээд авчих гэж нөхөр рүү утасдаад байсан юм байх. .. тэгсээр байгаад үдээс хойш нөгөө газраас аваад гэртээ дагуулж ирэв. Бид залуу хүмүүс идээ зассанаас өөр юм бэлдээгүй, шинийн 3-наас эхлээд цөөн хэдэн хүн зочилдог тул тэр үед нь юмаа бэлддэг юм. Тэгээд шинийн нэгэнд хиам хөлдүү, салат байхгүй ширээ хоосон байх чинь үнэн муухай, ядаж би аавынхаасаа гарсан хойноо манайд ирэхийг нь мэдсэн болохоор хэлэхгүй яасын гээд нөхөр рүү бөөн уур. /Мэдсэн бол ядаж таваг салат жаахан хиам авчихгүй юу/ Дээр нь шинийн нэгэн маань ахмад настандаа золгож гүйцсэн ч юм байхгүй, би дундуур нь ээжийнхээ гал тогоонд туслах санаатай дөнгөж очсон тэр ч байхгүй түүнд баригдаад явсан нь бас нэг уур. Тэгээд шинийн нэгний билэгт сайн өдөр золголтоо гүйцээгээгүй байж ойр хавьд уулзаагүй шалтгаанаар хэдэн найзууд манайд бөөн архидалт, бас уур. Бөөн бөөн уур давхцаж үнэн бэлэг дэмбэрэлгүй юм болж билээ. Нөхөр маргаашаас нь эхлээд завгүй хэдэн өдрийн ажил эхлээд, үгүй гээд хэлчихэж чадаагүй нөхөртөө би уурлаж үргэлжлээд, ойрын ах эгч дээрээ ч очиж амжаагүй тэр жил тэгээд дууссан. Энэ бол найзын үнэн тэнэг ойлгомжгүй зүйл байлаа. Би одоо ч ойлгож чадахгүй юм билээ. Шинийн нэгний өдөр шүү дээ.  Осолдохгүй л хоёр талын эмээ өвөө, ээж аавтайгаа золгосон. 

За тэгээд хэрэгцээтэй чухал зүйл гараад хүнээс гуйх эсвэл мөнгө зээлэх дээрээ тулбал нөхцөл байдлаа сайн бодно. Өө аягүй бол ийм юм болж байгаа юм чинь тэр өөрөө яг хэрэглэж байгаа байх гээд асуухгүй. Нөхөр болохоор асуугаад л үзээч, юун сүртэйн энэ тэр. Асуухаар яг миний бодсоноор болно. Тэгээд эвгүйцэж нэрэлхэж, тэрэндээ бантаад нөхөр рүүгээ уурлана. Уурлах шалтгаан мөн ч юмуу биш ч юмуу бүү мэд.

Найзууд дарвиад тэднийд эднийд очье гэхээр өнөөх нялх маматай эхнэрийг нь хамгийн түрүүнд бодно. Мамагийн хажуугаар ядарч байхад амраахгүй очоод хоол цай болохоосоо нэрэлхэнэ. Найзууд юун сүртэйн, ямар олон очиж байгаа биш гэнэ.

Хааяа микрод суугаад явна. Буудал дээр очоод зогсохоор нь хүн суугаасай гээд өөрийн эрхгүй бодчихдог. Нэг удаа автобустай шүргэлцээд... Автобус ирээд толь шүргээд хаалга руу ороод зураад... Жолооч ах, кондуктор эгч хоёр яанаа ийнээ болоод л... Өдрийнхөө орлогыг л өгөхөөс гээд. Би яанаа гээд өөрөө шүргэчихсэн юм шиг мэдрэмж төрөөд... Эгээтэй л гомдолгүй гээд салчихсангүй, нөхөр ирээд чи өөрийн чинь юм муухай болчихсон байхад чинь юун сонийн гээд л тэр ахтай яриад л байсан, би ч оролцоогүй хаячихсан.  Хааяа гутарч, гуньсан үедээ найз руугаа залгая гэж бодсоноо, за яахын яахын жаргалтай инээж ханиагаад амарч байхад нь муухай юм яриад яахав гээд л, уулзъя гэж бодохоор ажил хүүхэд гээд үнэн завгүй байгаа байх амраг амраг гэж бодогдоол.
Энэ зан манай ээж аав хоёрт байдаг юм билээ, анзаарагддаг. Хадам ээжид бас байнаа. Харин аавд бол мэдэхгүй. Нөхөрт бол заримдаа байна, заримдаа байхгүй. Найзуудад бол бараг байдаггүй юм шиг ээ. Энэ зан миний найз нөхөд, танилуудтай нийцдэггүй зангуудын минь нэг байгаа юм.

1 comment: