Tuesday, July 2, 2013

Туршлагаас үүдсэн зөвлөгөөнүүд - 1

Энэ бичлэг ер нь санаанд орох бүртээ үргэлжлээд явах байх.

1. Гал тогооны тавилгаа булан ашиглаж хийлгэлээ гэж бодоход яг булан хэсэгт угаалтуураа байрлуулвал бас төвөгтэй юм байна шүү. Доогуур нь усны хоолой солих, үзэх засахад тэр булан руу эрэгтэй хүн багтаж шингэж ороход хэцүү юм байна лээ.



2. Сармисны торон жижиг уут байдаг даа. 5-6-аар нь билүү хийгээд зардаг. Тэр уутанд савангийн өөдсүүдээ хийгээд ашиглаад бай даа.

3. Би ямар ч тэмдэглэлийн дэвтэр хөтөлсөн, ажлаа бичсэн, юм тэмдэглэсэн ч бай заавал 4 өнгийн бал хэрэглэдэг. Дараа нь харахад ялгараад амар байдаг юм.

4. Өглөө босонгуутаа өлөн ходоод дээрээ бүлээн нэг аяга ус юм хийх зуураа аажим багаар уу. Хааяа зөгийн балтай.

5. Мэдээж өдөртөө 2 литр+, - ус уугаад байвал биеийнхээ хэрэгцээт шингэнийг нөхөх болно. Нүүр царай шингэрээд, чийглэг оргиод арьс гоё болоод ирдэг юм.

6. Плиткан дээр байсгээд болчихдог шар шар толбонуудыг одоохондоо нунтаг комэнтоор арчиж арилгаж байна. Өөр гоё арга байвал хэлээрэй.

7. Хуучирч урагдсан хаях болсон шилэн триконы гуя хэсгээ торлож нэхэн хавтгай угаах алчуур хий. Банн, угаалтуураа өнгөл.

8. Хэрвээ 6 сарын сүүлч, 7 сарын эхээр, 8 сар гаргаад хангай зүг рүү явах гэж байгаа бол дулаан хувцасаа нилээн базаагаагаарай. Дотуур ноосон өмд илүүдэхгүй, куртка бол байнгын хэрэглээ болох вий. Саяхан яваад дахиад баталчихаад ирлээ.

За өөр юу билээ, санахаараа үргэлжлүүлнээ...

2 comments:

  1. 7-г яаж хийдэг вэ кк олон триконы гуя хэсгийг хайчилж авж байгаад оёдлын машинаар хэрээд оёдог шиг оёчих юм уу?

    6-д намайг жоохон байхад ээж шороогоор арчуулдаг байсан шд плиткаг кк. Гэхдээ одоо хэрэглэхээ больсон л доо. Кометоор л арччихдийн

    ReplyDelete
  2. өө би гараараа хуруугаараа хооронд нь янз бүрээр нааш цааш нь сүлжээл, гол нь хөврөөд унахгүй болтол нь сүлжээл хавтгай юм болгочихсон. оёж барихгүй ээ. том гэвэл олон трико, 2-оор ер нь гайгүй гарчихна.

    ReplyDelete