Сүүлийн үед би хүүхдээсээ л дор орж болохгүй юм байна шүү гэж их бодож байгаа. Эд нар томордог, маниус нь яагаад хоцрогдох ёстой гэж...Юу ч болсон, хэдэн настай ч болсон бай, яаж ч хөгширсөн бай цаанаа под хийсэн ухаантай, арвин туршлагатай болох нь мэдээж. Харин тэрийгээ жинтэйхэн хэлж, түүнийг нь хүүхдүүд нь хүлээж авдаг л байх хэрэгтэй.
Юу юугүй 30 ч хүрээгүй байж, 55-тай ээжийгээ та юугаа мэддэгийн, би мэдэж байна, та ямар зээл төлж байгаа биш, сард хэдийг төлөхийг нь мэдэж яах гээв, танд ямар хамаатай юм, (ганц хоёр үг хэлэхээр нь) ядаргаатай юм чимээгүй болчихооч, үглээд байхын...
Monday, September 9, 2013
Сэтгэл санаа сэгсийсэн үс шиг л байна
Би ганц л юманд аймар цөхөрч, өөртөө итгэх итгэлээ навс унагаж, хязгааргүй гомдож, уур хүрч, шар хөдөлж, бухимдаж, ер нь хамаг юм хөдөлж тэсэрдэг юм. Тэр маань өчигдөрөөс эхлээд өнөөдөр үргэлжилж байна. Хүмүүс их хуурамч юмаа, заримд нь гомдох шиг... Хадам ээждээ аймар гомдлоо, хүү нь тэднийд юм хийж өгнө гэж очоод хийхгүй орой нь найзууд нь дуудаад аваад явчихсан хоноогүй байхад хоносон хоносон өглөө эрт гарсан гэж надад худлаа хэллээ. Ээж хүн ийм буруу юман дээр хуйвалдахгүй, шударга л баймаар санагдлаа. Би юманд их шударга ханддаг хүн л дээ, хүний өөрийн гэж ялгахгүй, шударга байр суурин дээр л зогсоно.
Friday, September 6, 2013
Өөрийгөө муулнаа
Эзэгтэй хүний талаасаа би маш муу эзэгтэй юм. Хичнээн гоё хоол салад хийгээд эд нар иддэггүй болохоор хийдэг ч үгүй. (Гэхдээ томроод иддэг болохоор нь урамтай нь аргагүй хийж магад). Юм оёж ёстой чаддаггүй. Чадахын төлөө ч тэмцдэггүй, товч унах, оймс цоорчихвол өө ядаргаа л гэж боддог. Тэгж тэгж нэг юм тогтоож торгоож өгдөг. Оёод ч найдваргүй болчихсон оймыг шууд хаянаа л гэдэг... Харин хэдэн дэрний уут оёсоон оёсон бас...
Амьдралын хоёр тал
Автобусанд суугаад явж байлаа л даа. Хоёр талтай юм ажиглагдаж, юм бодууллаа.
Нэг. Очиж явахад хүн багатай байсан. Яг түгжрээнд ороод удаахан явахад кондуктор бүсгүй нилээн удаан охинтойгоо ярилаа. Эхлээд багштай нь ярив.
- Яасан дасах шинж байна уу, уйлаад байна аа. ...Харин би түрүү жил 1.. -р цэцэрлэгт ажилладаг байсын, тэгээд надтай хамт яваад, орой хамт ирдэг байсан тэрэн шигээ бодоод байгаа байхгүй юу... За ярия. (Охинтойгоо ярив)
Нэг. Очиж явахад хүн багатай байсан. Яг түгжрээнд ороод удаахан явахад кондуктор бүсгүй нилээн удаан охинтойгоо ярилаа. Эхлээд багштай нь ярив.
- Яасан дасах шинж байна уу, уйлаад байна аа. ...Харин би түрүү жил 1.. -р цэцэрлэгт ажилладаг байсын, тэгээд надтай хамт яваад, орой хамт ирдэг байсан тэрэн шигээ бодоод байгаа байхгүй юу... За ярия. (Охинтойгоо ярив)
Thursday, August 22, 2013
Хувцаслалтын тухай бодол
Нэг удаа манай найз, солонгосоос ирсэн ёстой гоё жинсэн өмднүүд зарж байна, надаа даанч таарахгүй, чамд гоё таарна гэхээр нь үзье хүрээд ир гэлээ. Ямархуу юм гэсэн чинь гоё гоё өмднүүд. Тэгэхээр нь шулуундуу, доогуураа үл ялиг нарийссан, бага зэрэг дүүжиндүү (за энэ ч яахав, болохгүй бол хасуулчихна) нэг тийм даруухандуу мөртлөө чансаалаг өмд авах гээд бодоод байсан тэрэн шигээ санаад, асуулаа. Шулуун уу? Шулуун. Яг гоё жинсний өнгөтэй юу? Тийм. За үзлээ. Тэгсэн ямар өмднүүд байсан гэж бодноо.
Saturday, August 3, 2013
Өөртөө дургүй хүрч байна
Өөртөө дургүй хүрч байна. Үнэхээр ганцаардаж байгаадаа дургүй хүрч байна. Яг ганцаардсан үедээ юу ч хийж чадахгүй байгаадаа дургүй хүрч байна. Тэгсэн мөртлөө ганцаардаагүй үедээ энэ талаар хэзээ ч боддоггүй, бодох ч дургүй дээ дургүй хүрч байна. Цөөн хэдэн найз минь яг надтай адилхан шоу цэнгээн хэсээд явдаггүй л дээ. Гэтэл үе үе зад шоудмаар санагдах юмаа бас. Гэвч адилхан стилтэй хүмүүс эргэн тойронд байгаа тул хонх нь дуугарахаар дамар нь таг гэгчээр нэг бол би, нэг бол тэд болдоггүй учраас өөртөө дургүй хүрч байна.
Thursday, August 1, 2013
Эхийн сэтгэл аргагүй №1 юм
Эхийн сэтгэл аргагүй №1 юм гээч. Ингэлээ л дээ. Аав ээж хоёр минь нүүдэл хийв. 20 жилийн хур юмыг нүүлгэсэн гээд төсөөл дөө, та нар. Зөвхөн аавын төмрийн хог 1 тонн шахуу болсон гээд л бодчих. (Аавын амь амьдрал ер нь машин тэрэг, төмөр л дөө.) Бид очоод тусаллаа. Түр зуур зарим юмаа хийчихье, амбаар сав чинь сул уу гэтэл ээжийн хамгийн бага эмэгтэй дүү нь зайгүй гээд хавьтуулдаггүй шүү. Тэр ч байтугай нүүсэн 2-3 өдөр ирээд юм өргөдөггүй юмаа гэхэд худлаа үнэн бараагаа ч харуулсангүй.
Subscribe to:
Posts (Atom)