Friday, September 6, 2013

Өөрийгөө муулнаа

Эзэгтэй хүний талаасаа би маш муу эзэгтэй юм. Хичнээн гоё хоол салад хийгээд эд нар иддэггүй болохоор хийдэг ч үгүй. (Гэхдээ томроод иддэг болохоор нь урамтай нь аргагүй хийж магад). Юм оёж ёстой чаддаггүй. Чадахын төлөө ч тэмцдэггүй, товч унах, оймс цоорчихвол өө ядаргаа л гэж боддог. Тэгж тэгж нэг юм тогтоож торгоож өгдөг. Оёод ч найдваргүй болчихсон оймыг шууд хаянаа л гэдэг... Харин хэдэн дэрний уут оёсоон оёсон бас...


Эргээд хоол руу орноо, гоё ээж, дэлгээн мэтийн мундаг хоол хийдэг хүмүүсийн хажууд бол би нярай хүүхэд л гэсэн үг. Яг үнэнийг хэлэхэд, өчнөөн ажил болж хийж хийчихээд тэгээд идээд л болоо гэж бодогдоод байдаг шд, тэнэг байгааз... нэг хэсэг цэцэгт байцаатай найзлаад янз бүрийн юм хийсэн чинь манай гурав шал заваан юм гээд идэхгүй байгаам чинь, өөрөө дургүйгээр хүртэл идэж байж дуусгасан...

Жимс, ногоо, даршилсан хүнс, хиам зэргийг авах гэхээр л биенд муу, хор гэж бодогдоод барагтаа авч чадахаа байсан. Өндөг тахиа бас. Уул нь хор гэж бодмооргүй л байна. Даанч сэжигч юм болохоороо тэгээд бодчихно. Тэгээд би юу идэж байна гээч. Хааяа нэг алим банан авч идэж жимсний хорхойгоо дарна. Монгол ногоо байх гэж найдаад маш багаар авч хэрэглэнэ. Тэгээл нөгөө иддэг хоол, гурилан боорцог талхаар л өөрийгөө зогоодог шд. Үүнээсээ ч залхжийна, би ер нь асар дуршилгүй хүн юмаа. Сайхан идэж уугаад, тос даагаад, тарган цатгалан төрхтэй болмоор л байна шүү...

Гурил будаа гоймон мах стандарт хэдээ эрхбиш хэрэглэж байна. Гурилаа хивэгтэй, будаагаа гурвалжин будаатайгаа хааяа холиод, махаа өөхнөөс нь ялгаад л үзжийн даа. Талхаа харин есөн шидийн юмтай холино шүү, вареннь, элэгний нухаш, масло, цөцгий, хөдөөнөөс ирсэн өрөм гэх мэтээр... Ер нь тэгээд янз янзын юм аваад тавьчихаар муутгаад хаячихна. Лаазтай томат, вандуй, шошыг хамаг жаахныг нь л авахгүй бол хэд хэдийг муутгаад хаяж байлаа...

Эцсийн эцэст би хоол ундаа нэг их гоё дуршил, таашаалтайгаар идэж чадахгүй байна аа... Би үнэхээр тэнэг сэжигч хүн юм байх даа... Лаазалсан загас авахаар хөргөгчөөр дүүрэн муухай үнэртэнэ, хааяа кимчи авахаар бас муухай, гэхдээ амыг нь хумиад хавчаардчихдаг болсон, сармис аваад байнга идэхгүй байж байгаад хатаагаад хаячихсан гэх мэт...

Энэ компьютерийг хаширтал сууна, нүдээ ч хайрлахгүй. Үнэнийг хэлэхэд би нүдний дусаагуур нэг ч удаа хэрэглэж үзээгүй. Тэгсэн мөртлөө би цагаан нь цав цагаан тунгалаг эрүүл саруул сайхан нүдтэй баймаар санагддаг. Нүд юм л бол улайна, цагаан нь шаргал харагдаад байдгийн өөхтэй юм байлгүй. Тэгээд пс дээр ачаалалтай суудаг гээд ойлгочих, надаа нүдний гайгүй дусаагуур санал болгоорой, хаана байдаг, үнэ хөлстэй нь.

Би үг цээжилж чадахгүй байна, миний ой тогтоолт хаачихсын бүү мэд. Анх англи хэл сурч байхдаа нэг хэлүүлээл үг тогтоодог байлаа, одоо миний англи хэлний багтаамж чихэлдээд нэг нэгийгээ гаргаж хаяад байгаа юм болов уу гэсэн. Би өшөө илүү үг мэддэг болмоор байна, би тархиа хөгшрүүлмээргүй байна...

Би их зожиг дуу муутай хүн юм шиг байна. Нэг хүнтэй удаахан байвал ярих ч юм олдохгүй хэцүү. Ярина гэдэг үнэхээр залхуутай ажил юм шиг ээ. Ээж орой ирээд дэвэн дэлхийн юм бураад, өмнө нь ярьсан юмаа дахиж яриад, бүр миний өөрт нь хэлж байсан юмыг эргүүлээд надаа ярьж өгөөд байдгийг нь би гайхдаг. Ээж хөгширсөн юм болов уу гэхээр, хөгширсөн ч яриа ч юм шиг байгаан. Би огт өөр хүн.

Нэг хүнээ хэд хэд харж байж тогтоодог. Үнэхээр таниа муутай. Манай нөхөр намайг хамаатан садан, найз нөхөдтэйгээ танилцуулчихаад, араас нь нэмэлт тайлбар тавьдаг шд. "Таниа муутай, дараа нь чамтай таарвал танихгүй байж магадгүй шүү" гэж. Би үнэхээр хүүхнүүд шиг хүнийг тас ширтээд, дээрээс нь доошоо гүйлгээд бүлтийгээд байдаггүй хүн л дээ. Тэр ч нөлөөлдөг байх. Зэрвэсхэн харсан хүнээ ямар хувцастай, юу зүүснийг нь ч хараагүй байдаг. Багадаа санаа зовсоор байгаад тэгж хараад сурчихсын. Би хүнийг нэвт шувт ширтэж шинжиж сонжих дургүй, сураа ч үгүй болохоор тэр юмуу, ёстой хүн танихдаа маруухан. 


10 comments:

  1. Nadtai adilhan nuhur uu gui you

    ReplyDelete
  2. Manai eej bolon eejiin eej egch duu nar bugd uilend uran hoolond sain humuus bdag. Getel bi l uiliin urniig ni ovloj avsangui dee. Hoolond bol hobbytoi yum bolohooroo hiigeed bdag yumaa haa ochij kk.

    ReplyDelete
  3. ано - тийм байна уу кк

    номинговь - манай эмээ бол дээлийг янзтай хийдэг шд. ээж тэрийг нь дууриагаагүй, сурахыг ч хүсээгүй, би бас яг ээж шиг. одоо бүр хоол ч хийх хобби алга. үе үе хоббитдог ч нэг л ирээдүйа алга өө

    ReplyDelete
  4. Энэ сүүлийн хэсгүүд нь адилхан юмаа. Манай ээж бас ирсэн байгаан. Орой очиход юм яриад л, дахин давтаж яриад л, би өөрөө тэгж юм яриад байх дургүй болохоор яриаг нь дэмжиж чадахгүй юм аа. Бага байхдаа яриа байсан, гэхдээ одоо өөрчлөгдсөн бололтой. Олон жил ингэж ээжтэй удаан хамт байсангүй, тэгээд яриаг нь дэмжихгүй болохоор гомдоод байхын. Би ярих гэж хичээгээд, ерөөсөө чадахгүйн. хэхэ. Хүн танихдаа муу болохоор дараа нь хүнтэй мэндлээгүй өнгөрсөн байдгийн. Гэхдээ тэр хүмүүс хэрвээ намайг танисан бол өөрснөө түрүүлж мэндлэх ш дээ, тэ. Би тэгж бодоод тоодоггүй. Энд бол гадаад /европ/ царайтай улсуудыг, царай, нэрийг нь бол нэг уулзаад тогтооно гэж ёстой байхгүй.

    ReplyDelete
  5. julia - тийм байна хоёулаа адил юм шиг байна. тэр таних асуудал хэцүү тээ. хүнтэй таарна, нөхөр юм яриад л инээгээд байна. би дагаал танимхайраал инээнэ. дараа нь хэн юм гэхээр, нөгөө хэн л байшд гэж нөхөр хэлнэ. би мөн юмуу гэхээр мөөн гэнэ. эрхбиш инээгээд явуулсан юм болохоор өнөө хүн нь арай ч хямсгар ихэмсэг гэж боддоггүй байх л гэж найддаг шүү.

    ReplyDelete
  6. Заа бараг л надтай адилхан юм байна. Би бас тэр үйлэнд уран гэдгийг чинь өвлөөгүй шд ээж бол аймар шд жоохон байхад гэрийн хөшгийг л оёчихдог байсийн. Тэгээд хоол унданд муу би бол залхуугаасаа болоод өөртөө ч хоол хийдэггүй хүн л дээ. Бас тэр хүн таньдаггүй байна би ч дараа хүн намайг таниагүй нтр гэхээр нь хүүе би хараа муутай хүн чи намайг харчаад дуугарахгүй яасын гээл өөрийгөө өмөөрчихнө. Бас тэр хүний өмссөн зүүснийг хардаггүй анзааргагүйм шиг байгаан тэхдээ энийгээ дутагдал гэж боддоггүйн. За бас тэр яриа байна яахав ээж, дүү, найз нөхөдтэйгөө бол ч сайхан ярина харин тэр дөнгөж танилцсан удаагүй хүн нтр-тэй бол жинхэнэ их зантай болж харагддаг гсн угаасаа танихгүй хүнтэй юугаа ч ярихав гэж бодоод байгаан бишүү кк

    ReplyDelete
  7. Заа бараг л надтай адилхан юм байна. Би бас тэр үйлэнд уран гэдгийг чинь өвлөөгүй шд ээж бол аймар шд жоохон байхад гэрийн хөшгийг л оёчихдог байсийн. Тэгээд хоол унданд муу би бол залхуугаасаа болоод өөртөө ч хоол хийдэггүй хүн л дээ. Бас тэр хүн таньдаггүй байна би ч дараа хүн намайг таниагүй нтр гэхээр нь хүүе би хараа муутай хүн чи намайг харчаад дуугарахгүй яасын гээл өөрийгөө өмөөрчихнө. Бас тэр хүний өмссөн зүүснийг хардаггүй анзааргагүйм шиг байгаан тэхдээ энийгээ дутагдал гэж боддоггүйн. За бас тэр яриа байна яахав ээж, дүү, найз нөхөдтэйгөө бол ч сайхан ярина харин тэр дөнгөж танилцсан удаагүй хүн нтр-тэй бол жинхэнэ их зантай болж харагддаг гсн угаасаа танихгүй хүнтэй юугаа ч ярихав гэж бодоод байгаан бишүү кк

    ReplyDelete
  8. Заа бараг л надтай адилхан юм байна. Би бас тэр үйлэнд уран гэдгийг чинь өвлөөгүй шд ээж бол аймар шд жоохон байхад гэрийн хөшгийг л оёчихдог байсийн. Тэгээд хоол унданд муу би бол залхуугаасаа болоод өөртөө ч хоол хийдэггүй хүн л дээ. Бас тэр хүн таньдаггүй байна би ч дараа хүн намайг таниагүй нтр гэхээр нь хүүе би хараа муутай хүн чи намайг харчаад дуугарахгүй яасын гээл өөрийгөө өмөөрчихнө. Бас тэр хүний өмссөн зүүснийг хардаггүй анзааргагүйм шиг байгаан тэхдээ энийгээ дутагдал гэж боддоггүйн. За бас тэр яриа байна яахав ээж, дүү, найз нөхөдтэйгөө бол ч сайхан ярина харин тэр дөнгөж танилцсан удаагүй хүн нтр-тэй бол жинхэнэ их зантай болж харагддаг гсн угаасаа танихгүй хүнтэй юугаа ч ярихав гэж бодоод байгаан бишүү кк

    ReplyDelete
  9. Заа бараг л надтай адилхан юм байна. Би бас тэр үйлэнд уран гэдгийг чинь өвлөөгүй шд ээж бол аймар шд жоохон байхад гэрийн хөшгийг л оёчихдог байсийн. Тэгээд хоол унданд муу би бол залхуугаасаа болоод өөртөө ч хоол хийдэггүй хүн л дээ. Бас тэр хүн таньдаггүй байна би ч дараа хүн намайг таниагүй нтр гэхээр нь хүүе би хараа муутай хүн чи намайг харчаад дуугарахгүй яасын гээл өөрийгөө өмөөрчихнө. Бас тэр хүний өмссөн зүүснийг хардаггүй анзааргагүйм шиг байгаан тэхдээ энийгээ дутагдал гэж боддоггүйн. За бас тэр яриа байна яахав ээж, дүү, найз нөхөдтэйгөө бол ч сайхан ярина харин тэр дөнгөж танилцсан удаагүй хүн нтр-тэй бол жинхэнэ их зантай болж харагддаг гсн угаасаа танихгүй хүнтэй юугаа ч ярихав гэж бодоод байгаан бишүү кк

    ReplyDelete
  10. Заа бараг л надтай адилхан юм байна. Би бас тэр үйлэнд уран гэдгийг чинь өвлөөгүй шд ээж бол аймар шд жоохон байхад гэрийн хөшгийг л оёчихдог байсийн. Тэгээд хоол унданд муу би бол залхуугаасаа болоод өөртөө ч хоол хийдэггүй хүн л дээ. Бас тэр хүн таньдаггүй байна би ч дараа хүн намайг таниагүй нтр гэхээр нь хүүе би хараа муутай хүн чи намайг харчаад дуугарахгүй яасын гээл өөрийгөө өмөөрчихнө. Бас тэр хүний өмссөн зүүснийг хардаггүй анзааргагүйм шиг байгаан тэхдээ энийгээ дутагдал гэж боддоггүйн. За бас тэр яриа байна яахав ээж, дүү, найз нөхөдтэйгөө бол ч сайхан ярина харин тэр дөнгөж танилцсан удаагүй хүн нтр-тэй бол жинхэнэ их зантай болж харагддаг гсн угаасаа танихгүй хүнтэй юугаа ч ярихав гэж бодоод байгаан бишүү кк

    ReplyDelete