Monday, September 9, 2013

Сэтгэл санаа сэгсийсэн үс шиг л байна

Би ганц л юманд аймар цөхөрч, өөртөө итгэх итгэлээ навс унагаж, хязгааргүй гомдож, уур хүрч, шар хөдөлж, бухимдаж, ер нь хамаг юм хөдөлж тэсэрдэг юм. Тэр маань өчигдөрөөс эхлээд өнөөдөр үргэлжилж байна. Хүмүүс их хуурамч юмаа, заримд нь гомдох шиг... Хадам ээждээ аймар гомдлоо, хүү нь тэднийд юм хийж өгнө гэж очоод хийхгүй орой нь найзууд нь дуудаад аваад явчихсан хоноогүй байхад хоносон хоносон өглөө эрт гарсан гэж надад худлаа хэллээ. Ээж хүн ийм буруу юман дээр хуйвалдахгүй, шударга л баймаар санагдлаа. Би юманд их шударга ханддаг хүн л дээ, хүний өөрийн гэж ялгахгүй, шударга байр суурин дээр л зогсоно.



Найзуудад нь жаахан гомдлоо. Тэр урьд орой нь хүрээд ир хүрээд ир гэж бид хоёр руу сэтгэл санаа үймэртэл ээлжлээд баахан ярьсан. Маргааш нь нөхрийгөө оччихсон юм байх гээд асуух гээд бүгд рүү нь залгалаа хэн ч утсаа авсангүй таг чиг. Сонсдоггүй юмаа гэхэд нэг хараад эргүүлээд залгачихаж болноо доо, би огт ойлгосонгүй, хуурамч юм даа. Гол нь над руу шаагилдаад яриад байсан эхнэрүүд адилхан эмэгтэй хүн байна даа, сураг дуулгачихгүй.

Амьдрах сайхан ш дээ, гэдэг үгийг би нэг их ойшоодоггүй. Сайхандаа сайхан муухайдаа муухай л байдаг юм чинь. Үнэнийг хэлэхэд би зурах, зохиох авъяасгүй ч гэсэн их уншдаг болоод тэр үү их өвөрмөц үзэлтэй юм шигээ. Заримдаа яах гэж амьдраад байгаагаа ухаардаггүй, эртхэн энэ хорвоогоос буцчихмаар санагддаг. Хүмүүсийн ээжгүй өсгөлөө, аавгүй өсгөлөө хүүхэд өнчрүүллээ гээд яриад байдгийг бас гайхдагийн. Үгүй үнэхээр л болохгүй байгаа бол сална л биз, тэр хүүхдийг эцэггүй юмуу эхгүй өсөх хувь тавилан тосоо л биз, энэ чинь амьдрал хувь тавилан шүү дээ гэж бодогддог юм. Ганцхан сэтгэлийн амар амгалан маш их эрхэмлэдэг, үүн дээр бүр бат зогсдог болохоор л ингэж боддог байх даа. Хайр дурлал заримдаа их худлаа санагдах юм. Хаа байна өнөө гал халуун хайр минь. Хайр гал халуун үедээ л сайхан байдаг юм шиг. Заримдаа надаас хайр гарч байна уу гэж эргэлзэж байна.

Сэтгэл зүрх гэдэг үнэхээр хүчтэй том зүйл. Би өнөөдөр зүрхэндээ шарх авсан бол, намайг шархлуулсан хүний бие махбодийг шархлуулах юу ч биш гэж боддог. Өнөө биеийн шархаас сэтгэлийн шарх гэдэг үг байдаг билүү, тэр. Хүмүүс намайг буруугаар ойлгох, намайг хуурах, ар хударгаар худлаа ярихыг би маш бүр маш хүндээр хүлээж авч эмзэглэж, ямар ч итгэлгүй, далавчаа буудуулсан шувуу шиг болдог юм байна. Тэгээд хэсэг урвайж улцайж байгаад гэнэт сэтгэл дотор хүч ороод ирж байна. Би заавал ингэнэ, одоо ерөөсөө л ийм байя, би ёстой ингэж амьдрахгүй, би ийм хүн байна гэх мэтээр урам зориг ороод дотоод эрч хүч их хүчтэй болдог. Энэ хүртэл харин хэцүү л дээ, богино хугацаа ч сэтгэл гэж авах юмгүй л байна гэсэн үг. Ийм үед ном уншаад ч хэрэггүй, дур ч хүрэхгүй. Харин юу болов гэсэн шиг блогоо бичиж байгаа нь содон байна. Маш том хандлага гаргахаар төлөвлөж байна, тэр хандлага зарим нэг хүмүүст цочроо өгөх ёстой, харин миний аав ээж ах дүүс минь давхар "хууртагдаж", хэсэгтээ шаналах байх даа. Би тэднийгээ шаналгах зорилгогүй, харин өөр хүмүүст цочроо өгөх зорилготой. Уучлаарай ахан дүүс минь. Ийм л байна, сэтгэл зүйгээ жаал ажигласан чинь харин зугаатай юм биш үү. 

6 comments:

  1. Надад бол хамгийн том буруутан нөхөр чинь өөрөө юм шигээ. Хүмүүс хаацайлж болно, худлаа хэлсэн байж болно, шалтгаан нь гэр бүлийн хоёрын асуудлыг хүндрүүлчих вий гэсэн болгоомжлол биз. Харин тэр бүхний дунд нөхөр чинь хариуцлагаа үүрэх ёстой эзэн нь юм биш үү.

    ReplyDelete
  2. яг үнэн, хариуцлагыг нь эхнээс нь үүрүүлээд суужийн. бас нэг том хандлага гээд байгаа юмыг бэлдсэн... тэгээд давхар дээр хэлсэн хүмүүст... давхар давхар л юм болоод байна...

    ReplyDelete
  3. Hadam eej er ni ontsgui shd. Beriin esreg yum hiiheeree kaif avdag boluu gej bi harddaad bdiin

    ReplyDelete
  4. anony - манай хадмууд уг нь надаа их сайн л даа, би ч өөрийн хүмүүс гээд бодож явсан инь надад өнгөрсөн өвөл 1, сая 1 илт буруу юман дээр муухай зан гаргаад би бүр гомдоод байна. өвлийнх бол бүр дүүгээс нь болсын. кайф авах нь ч юу юм, би бол юу ч боллоо гэсэн дүүрсэн хэрэг гээд үнэнээ л хэлнэ. харин ч байн байн хов жив яриад тэдэн рүү дайраад хэрүүлдээ хутгаад байхгүй гэр дотроо болгоод яваад байхад чинь... бүр гомдох уурлах хоёр зэрэгцээд байна өө,

    ReplyDelete
  5. намайг хуурч буруу юмыг өөгшүүлэхэд би ёстой тэвчиж чадахгүй юм байна. 1-т намайг тэнэг мал гэж бодсон, хүн гэж үзээгүй, энэмууг яасан ч яадгийн гэж хандлаа гэх мэтээр их хүндээр хүлээж авна. Ер нь л хүн гэж үзсэнгүй гэдгээр. 2-т буруу юмыг өдий болсон хүмүүс байж ялгаж салгаж засахын оронд өөгшүүллээ гэж уур хүрч хүлээж авдаг.
    Зүгээр сайхан байсан харьцаандаа өөрсдөө ингэж сэв суулгаж, итгэл алдах юм. Би одоо цаашид буцаад өөрсдийг нь хүн гэж үзэхгүй, итгэхгүй, хүндлэхгүй болох нь байна шд. Яана даа энэ хүмүүс иймхэн юмыг ухаад ойлгочихож болдоггүйн байх даа.

    ReplyDelete
  6. Өөрийнхөө зөв гэж бодсон алхамаа хийгээрэй, яг ийм үед хүний зөвлөгөө авахаасаа илүү өөрөө аль хэдийн шийдвэр гаргачихсан байдаг. Гол нь дараа нь харамсахгүй байвал. Be strong!

    ReplyDelete