Tuesday, July 23, 2013

Ажилсаг байхад хайр хүндлэлийг татна

Юманд эв дүйтэй, нямбай, амархан сурдаг, ажилтай байрын байвал ер нь хаа ч газардахгүй юм дөө. Урьд нь жаахан байхад ээж аав ингээд л үглэдэг байж. Юм хийгээд сурчихвал хэрэгтэй гээд л өдөр болгон цагийн хуваариар шахуу аяга угаалгаж, гэр цэвэрлүүлдэг байсансан. Одоо ч үнэ цэнээ алдаагүй моодноос гараагүй үг юм байна энэ чинь.


Манай ах цайны газар ажиллуулдаг. Хамаатны охид, эгч нар тэнд нь ажиллана л даа. Дээдэх үеийн эгч нар бол гялалзуулна өө. Харин тэр жаахан охид бол ид хэн нь хэн бэ гэж ялгарчийн. Нэг дүү маань бол амралтаараа ажилладаг, хичээлийнхээ хажуугаар хагас бүтэнд ажилладаг, удаж ч байгаа, учиргүй хайрыг нь татчихсан. Айлын том охин, хар багаасаа хар бор ажил ус түлээ гээд өсчихсөн шахуу. Тэгээд ер нь юм хийгээд сурчихсан хүүхэд, давхар хүнийг хүндэлдэг, хүний үгэнд ордог байдаг юм шиг. Тэр дүү маань нэг өдөр порцон дээр зогс гэхээр нь зогсоод, нэг өдөр хуушуур хий гэхээр нь хийгээд, нэг өдөр зөөгч хийгээд л байдаг сурагтай. Бас манай хоёрыг орлож кассанд дээр суудаг  ганц итгэлт хүн нь гэнэ.
Дараа нь бас нэг эгчийн охин оров. Хоёулхнаа өсчихсөн айлын бага охин. Ам бүл цөөтэй, хөдөө ч байранд өсчихсөн цагаан гартнуудын нэг. Эгч гэртээ байдаг байсан болохоор гэр цэвэрлэх хоол хийх бол ядах юмгүй бүтдэг. Том том юм угаах ч эгчийн оролцоотой байсан. Тэгээд өнөө завтай охин яах нь уу, бүжиг эргүүлээд, хамтлаг, урлагийн үзлэг гэж явж байгаад хичээл хаягдсан. Хувийн дээд сургуульд ороод ирсэн ч 1 жил болоод хүнтэй сууна гээд талийсан. 2 хүүхэд жил дараалж гаргачихаад бага нь одоо 4тэй байхад сална гээд шийдчихсэн яваа. Тэгээд энд ажиллана, та хоёроос салахгүй гээд гэрт нь хүртэл хамт амьдарч байгаа. Манай хүн даанч нэг ажилд сураагүй ажээ. Зүгээр гурил зуураад элдээд таслахад л шавааралдсан сууж байдаг, буузан дээр хэсэг ажиллахад л залхуутай нь аргагүй гурилаа тэгс ингэсхийгээд суудаг гэнэ. Одоо зөөгч хиймээр байна ядарч үхлээ гээд, бас цаагуураа нөгөө ажилсаг оюутан дүү шиг касс дээр нь суух санаатай л байгаа юм шиг сонсогдсон шүү. Тэр касс дээр суувал баллаж тавинаа, эцэст нь тэрнээс болоод ах бэр хоёр маргалдаад таарах байлгүй.

Бэрийн талаас бас нэг хамаатны дүү нь ажилладаг. Зайлуул хэлгүй, муухан сонсдог. бас гэрт нь амьдардаг. Ах бэр хоёр гэж угаасаа над шиг хажиг зожиг биш тэгээд байлгаад л байдгийн. Тэр их хөөрхөн даруухан ажилтай дажгүй охин. Нүдээрээ учиргүй инээдгийн мэндэлж байгаа нь тэр. Даанч цалинг нь тэрний дүү нь гэж галзуу сэргэлэн охин ирээд авах гээд байдаг, ах бэр хоёр өгөхгүй байхыг боддог, өнөөх нь ч уурлаж уурлаж нэг юм хэдэн төгрөг өгдөг гэнэ. Бас тэр охины ээж нь ажил төрөлгүй хүн цалинг нь байнга авдаг гэсэн. Тэгж байсан саяхнаас өнөө галзуу сэргэлэн дүү нь ажиллах болж, нөгөө ажилсаг дүүг маань цай хийгээд өг энэ тэр гээд ахыг байхгүйд томордог сурагтай. Ах бас ажилгүйгээр нь дуудаж зэмлэсэн л юм байх.
Ажил хийвэл ам тосдоно л гэдэг энэ байх. Өнөөх ажилсаг оюутан дүүг өнгөрсөн зун ажиллуулчихаад цалинг нь өгчихөөд, яг хичээлдээ ороход нь нэмэлт бэлэг гээд мөнгө өгдөг. Бас нэг эгч хөдөөнөөс хааяа ирж ажилладгийн, явахад нь цалин дээр нь нэмээд бас хэдэн төгрөг өгдөг. Харин сэргэлэн, ажилгүй хоёр охинг бол хүн болгон ээж хүртэл хэт нүүр өгч болохгүй, баллана шүү гэж анхааруулах жишээтэй. Айлын охид яахав, охиноо яаж ажилтай, ямар ч ажлыг эвийг нь олоод хийчихдэг, хүн хүндэлдэг, нямбай болгодогийн билээ. Одоо бол гадаа тоглосон хувцсаа хаа хамаагүй эргүүлээд шидчихдэг, өглөө босоод шууд нүүр гар шүдээ угаахгүй, нүдний шил, хавчаар зүүлт, харандаа цаас нь энд тэнд л явж байдаг, өөрийн ширээтэй байж. Бодоод үзэхэд манай хүү лав 4-тэйдээ ийм байгаагүй их л нямбай байсиймдаа. Одоо ч хайрцаг сав уутыг надаа өгчих гээд л авдаг, тэгээл юмаа боогоол төрөлжүүлээл, хийгээл эвхээл нямбайлаал, ширээндээ цэгцтэй гэгч нь далд хийгээл тавиал, өрөөл... Тэрний ширээ янзын цэмцгэр, минийхээс ч гоё. Харин 4 настай охин маань тийм биш, төрөлхийн өөр юмаа ахаасаа. Би эсвэл 4 настай хүүхдээс хэт их зүйл шаардаад байна уу.

No comments:

Post a Comment