Wednesday, July 24, 2013

Туршлагаас үүдсэн зөвлөгөөнүүд-2

1. Хэрвээ бүрэн автомат угаалгын машин авах гэж байгаа бол том л бол сайн гэж ойлгосны хэрэггүй. Танайх насанд хүрсэн хүн голдуу байдаг бол том буюу 6-с дээш кг-тай нь зүгээр. Ам бүл цөөн, бага насны хүүхдүүдтэй залуу гэр бүл бол 5-6 кг байхад боломжийн.


Том том зузаан зузаан орны бүтээлэггүй бол шүү дээ... Учир нь бүрэн автомат машин угаах тоолондоо угаалгын нунтаг, ус хоёрыг шинээр, ихээр хийж угаадаг учир хоёрын хооронд цөөн хувцас том машинд угаах болно, эсвэл багтаамжийг нь дүүртэл хиртэй хувцас гарахыг хүлээх хэрэг гарна...

2. Хэрвээ саруулхан орчинд дуртай бол нэг давхарт байр аваад бараг хэрэггүй юм шиг байна. Цонхны цаана байшин барилга, хашаа хайс, ядахдаа газар шорооны бараан өнгүүд байна. Өндөр болох тусам тэнгэрийн цэлмэг өнгө, алсын бараа ихсээд цаанаа гэр саруулхан болдог шиг санагдаад байгаа.

3.Сүүлийн үеийн андройд том утсаа машинд барьж болохгүй, карманд багтахгүй гэдэг янз янзын шалтгаанаар надад шилжүүлсэн. Уг нь гоё. Гэхдээ нээрээ л машин барьж явахад, эсвэл нэг гар завгүй байхад утас дуугарахад хэцүү юм байна лээ. Хавтсан гэр хийчихвэл бүр ч хэцүү. Хэрвээ гамтай бол хавтсан гэр хийхгүй байсан нь зүгээр. Гэхдээ S3 бол дэлгэц нь маш амархан хагардаг гэж олон хүн хэлж бичсэн байна лээ, тийм болохоор зузаахан, боргилдуу, хавтсан гэртэй байлгаж байгаад муудахаар нь арай нимгэн ч бас л хавтсан гэр хийсэн. 

4. Бас л байр. Хэрвээ байр захиалах юмуу авах гэж байгаа бол зохион байгуулалтыг нь маш сайн хараарай. 30 м2 хэрнээ хөөрхөн хоёр өрөө байр байна цаана чинь. Үүдний өлгүүр, гал тогоо, 00, унтлагын өрөө, тагт гээд цөм байнаа, учрыг нь олоод хийчихсэн, донжтой хөөрхөн зохион байгуулалттай байж болж байна. Харин үүд хэсэгтээ хэт том зай, коридор нилээн том мөртлөө унтлагын өрөө нь тун жижиг, эсвэл гал тогоо нь бараг байхгүй шахуу, эсвэл тв нь гал тогоотойгоо зэрэгцээд очдог зохион байгуулалтыг зөндөө мэдэх юм байна. Бас тагт зочны өрөөнд биш унтлагын өрөө юмуу гал тогоо хавьцаа байх нь их зохимжтой санагдсан. Зохион байгуулалт тун чухал...

5. Хэрэглэдэггүй юмуу эсвэл хулхины хурц үнэртэй ус байдаг даа. Яаран хаях гээд юүхэв. Заримдаа 00-ынхоо тоосны ч юмуу муу алчуураа угаагаад үнэртэй уснаасаа жаахан шүршээд тавьчих. Бараг өдөртөө л 00 өрөөний үнэрт нөлөөлнө.

6. Зуурсан гурил илүү гарахаар яах вэ. Ээж бол элдэх гэж байгаа юм шиг хувааж нухсанаа шууд хөлдөөчихдөгийн. Дараа нь хэзээ ч гаргаад печэндээ бага багаар ойр ойр үзэж байгаад гэсгээгээд элдээд хэрэглэчихнэ. Хадам ээж болохоор бас элдэх гэж байгаа юм шиг хувааж нухсанаа гялгар уутанд хийгээд шууд хөлдөөчихдөг гэсэн. Тэгээд хэзээ ч хамаагүй гаргаад тавьчихаар аяндаа өрөөнд гэсчихдэг гэсэн.     

4 comments:

  1. Илүү гарсан гурилыг элдээд тосолоод, ороогоод уутанд боогоод хөлдөөчихдөг юм, дараа хэзээ ч цуйван хийсэн гаргаж жигнээд л болно :)

    Бас хувцас угаахдаа угаалгын нунтагтайгаа хамт хүнсний сода нэг хоолны халбага хийчихдэг, энэ нь хувцас өнгө өө алдахаас мөн хатуурч хэвээ алдахаас бас тэгээд угаалгын машин эвгүй үнэртэй болохоос хамгаалдаг юм ;)

    Би бас яг ийм сэдэвээр бичлэг бичнэ дээ гээд л бодоод явдаг юм :)

    ReplyDelete
    Replies
    1. хүнсний сод чинь их таалагдлаа туршдаг хэрэг ээ. бас гурил ч бас

      Delete
  2. Мэдэхэд илүүдэхгүй зөвлөгөөнүүд байна. Эрхцасын зөвлөгөө нийтлэгдэхийг хүлээж байя ;)

    ReplyDelete
  3. харин тэгье, эрхцасаа бичээрэй...

    ReplyDelete