Tuesday, September 17, 2013

Толгой эргэмээр 49 хүүхэд

Эртээд эцэрлэгийн багшид юм өгөх гээд зогсож байлаа. Тэр өдрийн жижүүр багш тоо авах гээд орж ирэв. Хүүхдүүдээ тоолсон чинь, пээ 49 хүүхэд иржээ. Жижүүр багш, танайх чинь харин өнөөдөр бүрэн бүрэлдхүүнээрээ ирээ юу даа гэж байна. Ангийн багш нь, тийм байхаа, даанч түрүүн юм бичүүлэхгүй шаагиж шуугиад арай дэндүү байсан юмаа гэжийн.


Би ч тэнд 15 мин зогссон байх, тархи толгой шуугиад, ойртож ирсэн хүүхэд болгоныг дуугай бай гээд загнах нь халаг, зарим нэгнийг загнасөөн, хурдан гарахын түүс болоод зогсоод байлаа. Аргагүй шүү дээ, 5 настай 49 хүүхэд тэнд шуугилдахаар...

Тэгээд би багшид хэлэв. Ёоо ямар их хүүхэд вэ, өвөл жаахан цөөрөх байх даа. Хааяа нэг өдөр охиноо өгөхгүй танд тус хүргэж байдаг юм уу яадын, нэг хүүхэд ч гэсэн хаа юм гэсэн чинь багш нь инээгээл байна лээ. Би ч заримдаа өгөхгүй байя гэж бодоол байв.

Тэгсэн харин өчигдрөөс охин маань гимнастикт орчихжээ. Өдөр болгон эвтэйхэн шорт подвольктой ирнэ гэж байна. Одоохондоо унтаж босч ирээд бэлдэх юм шиг байна. Тэрийг нь бас таслуулах ч хаашайн. Нэг юманд ороод бэлдмэр болоод явж байхад нь муу  үлгэр үзүүлж уруу татаж болохгүйн байна гэж бодогдлоо...

Хөөрхий цэцэрлэгийн багш нар ажлаа зөв ухаантайхан ёс зүйтэйхэн сэтгэлээсээ хийчих юм бол тэгээл асар том буянтай ажил юмаа даа.

No comments:

Post a Comment