Monday, September 23, 2013

Амар амгалан

Ёохх амьдрал миь бэрхшээл минь... Энд хүчирхийлүүлж буй хүүхэд эмэгтэйчүүд, тэнд нулимстайгаа хутгалдаж байгаа бүсгүйчүүд, энэ хорвоогоор дүүрэн нулимсаа нууж дотроо цөхөрч яваа ээжүүдийн хажууд миний зовлон гэж элгийн юм байна л даа. Гэхдээ зовлон тухайн хүндээ л том юм даа. Бэрхшээл гээд байгаа минь гомдол юм даа одоо... Ном уншихаар гомдохоо боль март өөрийгөө бод, өөртөө хайртай бай гээд л наян зөвлөгөө байх юм.


Тэгсний зоргоор мартчихдаг ариусчихдаг гомдол уур хоёр байдаг бол сайхан л юм. Хүн гэхдээ хэтэрхий хайртай хүндээ хязгааргүй их гомдож чаддаг, бүр үзэн яддаг гэдэг нь үнэн юм шиг ээ. Одоо тэгж ихээр гомдол төрөөд байгаа юм ч алга болчихов. Бодвол үзэн ядаад байгаан болов уу гсн, за тэр хошигнох ч яахав. Гомдохоороо уурлахаараа цээжин дээр юм бөглөрөөд юу юугүй уйлмаар санагдаад уйлчихдаг байсан би хаачаа вэ. Дусал нулимс унасангүй. Болох ёстой юм болдгоороо болоод өнгөрч байгаа мэт, харин сэтгэл гэдэг хөнгөрөөд, нэг л тайван болчихож, бараг л стресс тайлагдаад байна уу даа гэж.

Яагаад ингээд байна гэж үе үе бодоогүй биш бодсон. Тэдэнд хэлэх бүх юмаа хэлсэн, бүр цочроо өгөх зорилгоор маш ноцтой хэлсэн, тэгээд л цаашаа утсаа аваагүй гүрийчихсэн. Авах ч, дахиж ярих ч, дуу хоолойг нь ч сонсох хүсэл байгаагүй болохоороо аль алиных нь утсыг ч авалгүй гүрийлээ. Утасныхаа дууг хаагаад өдөртөө хаачихдаг болчихсон, нэг харахад дуудлага ирсэн л байдаг. Тэгээд ярьж болох хүн байвал эргүүлж залгаад л, үгүй бол no байлаа шүү дээ.

Сэтгэл доторх бүх хар шуурга, аадар бороогоо бүгдийг гаргаад ул мөргүй арилгачихжээ би. Амар амгалан байгаа юм бишүү харин ч нэг. Гүрийхийн хажуугаар яаж бас зүгээр байхав өөртөө дүгнэлт хийж, бодож байна. Ш.Гүрбазараас нэг сэтгүүлч, 30 нас таныхаар ямар нас вэ гэж асуусан чинь өөрөө өөртэйгөө л ажилладаг нас даа. Сайн ажиллаж чадвал цаашаа ёстой сайхан болоод явчихна гэж хэлснийг ойлгож ядаал, өөртэйгөө ажилламар аядаал, ер ажиллаж байгаа ч юмуу үгүй ч юмуу мэдэхгүй л сууж байна.

Үр хүүхдээ харж дахин дахин дурлаад л, сайхан байна өө. Урьд хэлж байсанчлан аав ээж минь зовох болов уу гэсэн гайгүй байгаа ч аавын зүрх ээжийн даралт энд ирснээс хойш анх удаа хэлбэлзэж хэцүүдсэн нь надтай холбоотой нь гарцаагүй. Гэвч би яах санаатай байгаагаа цухуйлгаж байдлыг товч хэлснээс хойш та хоёр минь тэснэ шүү. Одоо бушуухан байр нь ашиглалтанд ороод, аль бол дүү өөр рүүгээ аваасай. (байр Австрали явах хоёр нь давхцчихаад аль нь түрүүлэх вэ гээд харж байгаа хоёр) Тэгвэл нэг хэсэг санаа нь амарч магад. Манай аав ээж хоёр гэж бас эрх ээж аавууд шүү. Айлын агаа эгээ нар амьдрал нь өөдтэй юм байхгүй бүтэлгүйтлээр дүүрэн байхад л аав ээжүүд нь тэсээд байдаг, манай энэ хоёр гэж өчүүхэн жаахан юманд хямраал, бид дөрвийн муу зан сургаагүйн гор гэхгүй юу ккк. за за муу ёр. Үр хүүхэд бид нь зовоохгүйг л хичээж, бурхан ч харж үзэж уг нь гайгүй л байна. Бурхан минь хайртай бүх хүмүүсийг минь, өнөөдөр намайг гомдоочихоод байгаа тэднийг ч бас ивээгээрэй.
Намайг гомдол яриал сүртэйн гэж битгий бодоорой. Михайлд нь нэг бодол байна шүү дээ бас. Олон удаа бодож явдаг байсан бодол, сая тохироо нь бүрдээд гэхгүй юу. Тэр хэнэггүй улсуудад нэг цочроо өгөх хэрэгтэй байсан юм. Тэгээд яахав энэ чигээрээ дуусвал дуусна л биз, наашилвал наашилна биз, цаашилвал цаашилцгаана биз. Надад ер харамсах юм алга. Би хэлэх үгээ ч, хийх үйлдлээ ч удаан бодож бясалгаж байж жинтэй хөдөлдөг учраас, хэлсэн үгэндээ хийсэн хэрэгтээ араас нь хэзээ ч гэмшиж харамсаж байгаагүй. Одоо ч тэр. Хэрвээ наашилцгаавал хэсэг дуугүй туньж байгаад, тэгсгээд би хэвэндээ орчихно гэж бодож байгаа. Тэгээд дээрх өөртэйгөө ажиллаж байгаагийнхаа үр дүнг гаргаж хичээж амьдарна. Хэрвээ цаашилвал цаашлаг цаашлаг. Би уруудан доройтохгүй, миний хувь тавилан ийм юм байгааз гэж бодоол урагшаа сөрөөл... Харин ч далд нуугдаж байсан хүчирхэг эмэгтэй амилан босч ирэх вий... (нэг бичлэгийн гоё санаа төрөв, далд ухамсарын тухай)

2 comments:

  1. Chi uneheer zorigtoi alham hiijee. Amidral deer orhiod garaad guilgaj baij butsaj irsen emegteichuud ni hojdog yum bilee. Yahuu yanaa gej gertee hormoigoo chirsen ni yag bairandaa. Bi uul ni orhiod garaad ireh hunii neg baital ooriin zorigguidee ulamj doromj yum sonsood l baij baina. Chamd amjilt. Hussendee hurtel buulgaarai. Buh yum chinii bodsonoor bolno. Oodrog amidraliin toloo zorigtoi alham hiisneer chin baharhaj bn

    ReplyDelete
  2. анони - баярлалаа, сэтгэлээрээ дэмжсэнд.

    ReplyDelete