Monday, September 16, 2013

Миний дуунууд

Өчигдөр машинаа зад угаалаа. Мемори картаа оруулж ирж байгаад зунжин сонссон дуунуудаа "эргэж ч харалгүй"-ээр шууд форматлав. Тэгээд миний хувьд бүх цаг үеийнхээ шилдэг дуунуудыг нэтээс хайгаад татав. www.mp3rehab.com гэдэг сайтаас сайхан сайхан дуунууд татаж авав. Цагтаа сонсдог байсан r'n b дуунуудаа татаад өнөөдөр сонсоод үнэн кайф аваад суужийнөө. Би ер нь нэг хамтлаг дуучдаас 1 юмуу 2 л дуунд дуртай. Монгол гадаадгүй адил. Өнөөдөр бас хэдэн монгол хуучны дуу олов.


Гадаад гэхэд яг одоо Fugees - Killing me softly яваад дууслаа. Ариунаа Дээгий хоёрын Шөнө дундын бүжиг жүжгийн дууг авчихлаа. Цаашлаад гадаад дуртай дуунуудаасаа сонирхуулвал, Santana- maria maria, Eminem - The way am I, Will Smith - Wild wild west, MLTR-Nothing to lose, Black eyed peas -ийн ганц нэг дуу, Eve Gwen хоёрын Let me blow ya mind, Coolio - Gangsta Paradise (энэ бүр дээр үеийн дуу), Puff daddy - I'll be missing you (Notorous BIG-ийн дурсгалд зориулсан, эхнэртэй нь дуулсан бил үү), Mya - Ghetto superstar, Destiny's child - Indepenent woman, Robbie williams-ийн 2 дуу, Beyonce - Crazy in love, нөгөө мундаг дөрвөн хүүхний Lady marmalade, J.Lo-ийн сүүлийн үеийн 2 дуу, Guns'n roses - алдарт арван нэгэн сарын бороо, битгий уйл, Justin timberlake - Sexyback, бас Usher эн тэртэй хамтарсан Yeah, Enrique Iglesas - Bailamos, Whitney-тай хамтарсан дуу, Whitney-ийн I have nothing, Celine Dion-аа мартвал алдас болно биз, түүний бүр 4 дуу байна. I love you, Because you loved me, It's all coming back to me, The power love, Blue Elton John хоёрын Sorry seems to be... гээд бас гоё дуу... Яанаа би чинь зарим дууныхаа нэр, дуучнаа ч мартсан байна шд. Буруу зөрүү бичсэн юм байж магад шүү.

Ricky martin, нөгөө олон хүн олон янзаар дуулдаг Nothings gonna change my love for you, John lennon - Imagine (тасархай дуу), Boney M, Kelly family, наашлаад Lady gaga, Pussycat Dolls гээд явж өглөө. Өшөө бас байнаа байна... Харангын Сар шиг хол нутаг гоё мөртлөө дээр үеийн намайг хүүхэд байхад байсан Энэ бол дурлал биш бас л гоё дуу. Хурдын дуунуудыг жаахан охин байхдаа л хөдөө явахдаа машинд сонсдог байлаа. Аав ээж ах дүү нар бүгд дуртай хамтлаг байв шүү дээ. Сайхан бүсгүй, нулимсаа тэвчье хоёрыг сонсохоор л миний уншсан олон зохиол дээр гардаг хөдөө талын гоо үзэсгэлэн, сайхан бүсгүй сайхан хархүү хоёрын чин сэтгэлийн хайр дурлал нүдэнд төсөөлөгдөөд үймрээд ч байгаа юм шиг догдлоод ч байгаа юм шиг, харуусаад л, насаараа хэн нэгний сайхан бүсгүй байж явах юмсан ч гэх шиг юм мөрөөдөөл сонсдог байлаа шд. Одоо ч гэсэн. Алтанцэцэгийн жүжгийн дуунууд гоё. Celine Dion, Whitney-ийн дуунууд шиг даацтай, бараг л сонгодог зохиол гэмээр дуунууд байдаг. Энэ бүх дуунуудаас за үсрээд л 2-3 нь хуучин дуунууд дотор байдаг байжээ. Би ч дуу хуур сонирхдоггүй, хол хөндий яваад удчихжээ, Өөрөө ч нэг сонирхохоо байчихсан байж. Уг нь би дуунд дуртай, уяраад сонсдог, кассет сд цуглуулдаг энэ тэр байснаа саналаа. Яг одоо би Хурдын Сайхан бүсгүйгээ сонсож байна. 

Нэг нууц дэлгэх үү. 20-иод хоногийн өмнө манай арван жилийн ангийн залуугийн хуриманд хэдүүлээ цуглараад очивоо. Нэг мундаг зурдаг байсан, одоо тэрүүгээрээ дагнаж ажиллаж, мэргэжил зэрэгтэй болсон ангийн хүү багадаа надад сайн байсан гэнээ. Тэр эхнэртэй болоогүй, амьдрал ч зохиогоогүй л дээ. Түүний хувьд хамгийн агуу, хамгийн мундаг эмэгтэй бол би гэнээ. Нэг их гүн гүнзгий бодол төрөөгүй, жирийн л юм шиг санагдаж, хурдан санаанд таарсан хүнтэйгээ таараад амьдрал зохиогоосой гэж бодоол сууж байлаа. Гэхдээ одоо үе үе би чинь нээрээ мундаг шилдэг нь байсан шүү дээ гэж бодогдож өөрийгөө хурцлаад хичээлээ давтаад, үгээ цээжлээд сууж байна даа. Тэр намайг урлан дээрээ очоод дуртай зургаа шилээд аваарай гэсэн шд...

3 comments:

  1. Хуучны дуундууд сонсохоор өнгөрч одсон бүх л дурсамж сэргээд сэтгэл нэг тийм жаргалтай, хөнгөхөөн гунигт авдаг юм.

    Номин Талст-ийн Үүр битгий цайгаасай, Фрийзон- Өвлийн үдэш, Чинбаа-Сараа-Зүрхэн хоёр алга, Сэрчмаа- Чиний эзгүй шөнө, Би явлаа, Дурлал, Минжинсор- Зүүдэнд ургасан тэр минь, Камертон- 18 нас, Явах цаг боллоо, Дөрвөл улирал гэх мэт Монгол дуунууд, Spice girls- Viva Forever, Wannabe, 2 become 1, Say you'll be there, Mama, Spice up your life, Stop, Backstreet Boys- Everybody, I want it that way, As long as you love me...гээд л нэрэлээд байвал дуусахгүй олон дуунууд хүүхэд нас, оюутан нас гээд бүхий л он цагийн гэгээхэн дурсамж, хуучин гэр, миний өмчийн жижигхэн өрөөний минь хаалгийг өмнө дэлгэх шиг санагдана. Сайхан байжээ...

    ReplyDelete
  2. эрхцас- тийм шүү, яах аргагүй дурсамж санагдуулдаг. BSB Spice girls-ыг яахан орхихов, бүхэл сд-ээр нь сонсдог. би камертоны 18 нас хүсэл хясал хоёрт нь дуртай. Номин талстын Гэрэл сүүдэр, Сүлчийн удаа цонхон дээр чинь... гээд эхний хоёр хит дуунд нь хамгийн дуртай, нээрээ олж авъя байз. Батсүхийн Никитоны Бачка-ийн хоолой тасарцан шүү тээ. Нээрээ бас Хунгийн дуу, цамцаа тайл хоёрыг олох юм байна шүү.

    ReplyDelete
  3. нүүр дүүрэн мишээлээ гэж ойлголоо зөв үү

    ReplyDelete